Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрИргэдэд туслах сан

Иргэдэд туслах сан

Судалгаагаар манай 190 мянга гаруй иргэн хилийн чанадад ажиллаж, сурч амьдарч байна.

Хилийн чанадад байгаа болон зорчиж буй иргэдийн дунд нас барах, осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, өвчлөх, баримт бичиг, эд зүйлээ гээгдүүлэх, дээрэмдүүлэх, хулгайд алдах, эх орондоо буцаж чадахгүй болох, албадан буцаагдах зэргээр хохирох явдал өсч байна. Хэрэг төвөг үйлдэн баривчлагдаж саатуулагдах, шийтгүүлж ял эдлэх тохиолдол ч гарч байна.

Энэ бүх тохиолдолд төрийн зүгээс иргэддээ төрөл бүрийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ч тэдэнд хамгийн хэрэгтэй мөнгө, санхүүгийн тусламж үзүүлж чадахгүй байгаа юм.

Иймд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16, 26.3-т заасныг үндэслэн Иргэдэд туслах сангийн дүрмийг боловсруулсан болно. Энэ дүрэм дээр үндэслэгдэн хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар 2009-08-28нд “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар Сайдын тушаалаар батлагдан гарсан билээ. Өнгөрөгч оны 3 улирлаас тус сан үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм /PDF/
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар /PDF/