Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 65 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЛОГОНЫ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ЗАР

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 65 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЛОГОНЫ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ЗАР

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан юм.

Үүнтэй холбогдуулан “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил”-ийн логоны загвар шалгаруулах уралдааныг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас зарлаж байна.

Уралдаанд шалгарсан логог “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил”-ийн үеэр зохион байгуулах улс төр, соёл, урлаг, хүмүүнлэгийн бүхий л арга хэмжээний үеэр сурталчилгааны хэлбэрээр хэрэглэх юм.

1. Хэрэглэх зорилго:

Лого нь Монгол, Хятадын найрсаг харилцааг дүрслэн үзүүлсэн, ойлгоход хялбар, зар сурталчилгаанд ашиглахад тохиромжтой загвар, хэв маягтай байх шаардлагатай.

Монгол, Хятадын найрсаг солилцооны жилийн хүрээнд зохион байгуулах  арга хэмжээ, болон холбогдох хэвлэмэл материал, энгэрийн тэмдэг, цахим хуудас зэрэгт  ашиглана.

2. Уралдаанд оролцогсод:

Манай улсын их, дээд сургуулийн компьютер график болон дизайны чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант болон энэ чиглэлээр ажилладаг уран бүтээлчид чөлөөтэй оролцох боломжтой.

3. Логоны илэрхийлэх утга:

Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдалыг бэлгэдсэн утгыг илэрхийлсэн  байх

4. Нөхцөл, шаардлага

•   Логонд  хоёр улсын далбааг оруулах, Далбаа тус бүрийн өнгөний стандарт  кодыг зөв ашиглах
•   65 жилийн ой гэдэг утгыг илэрхийлэх “65” гэсэн тоог оруулах
•   Ойлгоход хялбар байх зорилгоор зураг дүрсийг түлхүү ашиглах
•   Нөхөрлөл, эв нэгдэл, итгэлцэл, түншлэл гэх мэт санааг график аргаар дүрслэх
•   Өнгөт байх / хар цагаанаар ашиглах үед  мөн зохимжтой байх /
•   Хэмжээ: чөлөөт / томруулж, багасгаж ашиглахад  мөн зохимжтой байх/
•   Хэлбэр: JPEG, GIF, дүрслэл зураг, photoshop –ын зураглал байх / форматыг өөрчлөх шаардлага тавигдаж болзошгүй /
•   Өмнө нь хэвлэгдэн олны хүртээл болоогүй байх
•   Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид харшлахгүй байх, зохиогчийн эрх болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагатай бөгөөд хэрвээ зөрчсөн нөхцөлд хүчин төгөлдөр бус болно.
•   Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь гэрээ байгуулах журмаар Монгол Улсын ГХЯ-нд шилжинэ.

5. Хүлээн авах :

Хавсралт маягтыг бөглөж, их дээд сургуулиас оролцогсод тухайн их сургууль дээр холбогдох багш, ажилтанд, бусад уран бүтээлчид ГХЯ-ны Хөрш орны газарт 2014 оны 3 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ. Ирүүлсэн бүтээлийг “Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн арга хэмжээг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг 2014 оны 3 дугаар сарын 28-нд сонгон шалгаруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх Я.Ганбаатар /утас: 261584, цахим хаяг:ganbaatar@mfa.gov.mn/, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Булган /утас: 261584, цахим хаяг:bulgand@mfa.gov.mn/ нараас авна уу.

6. Шагнал, урамшуулал:
1 дүгээр байр – 1 сая төгрөг

ГХЯ-ны Хөрш орнуудын газар “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил”-ийн
арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг