Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Гадаад харилцааны яамны төрийн тусгай албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс тэгш, нээлттэй өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх, хүний нөөцийн бүртгэлд авахад энэхүү мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журмыг Гадаад харилцааны яамны www.mfat.gov.mnцахим хуудсанд байрлуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд уг журам болон Төрийн албаны зөвлөлийнwww.csc.gov.mn цахим хуудсанд байрлуулсан “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”, бусад холбогдох заавар, журамтай танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Дипломат албаны төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 2012 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 08.30-12.00, 13.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдсон зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын хураамж 20 000 /хорин мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт

  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн эх, нотариатаар гэрчилсэн хуулбарын хамт;
  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Олон улсын харилцаа, олон улсын эдийн засагч, эрх зүйч, олон улсын сэтгүүлч, орон судлалын болон шаардлагатай гэж үзсэн бусад мэргэжлээр бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом, нотариатаар гэрчилсэн хуулбарын хамт;
  • Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотолсон баримт бичиг, нотариатаар гэрчилсэн хуулбарын хамт /IELTS, TOEFL-ын оноог нотолсон гэрчилгээ байж болно/;
  • Компьютерийн хэрэглээний програм эзэмшсэнийг нотолсон баримт бичиг, нотариатаар гэрчилсэн хуулбарын хамт;
  • Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын эрүүл мэндийн дүгнэлт болон сэтгэцийн өвчнөөр өвдөж байгаагүй тухай мэргэжлийн эмнэлгийн дүгнэлт;
  • “4 х 6” хэмжээний цээж зураг 4 хувь;
  • Шалгалтын хураамж.

Дөрөв. Шалгалтын хуваарь

  • Шалгалтыг 2012 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулна.
  • Ерөнхий мэдлэгийн болон мэргэжлийн мэдлэгийн сорилын шалгалтыг 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 08.30 цагаас эхлүүлнэ. Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд 08.00 цагт байраа эзэлсэн байна. Иргэний үнэмлэхээ шалгалтад орохдоо авчирна.
  • Сорилын шалгалтуудад 28 ба түүнээс дээш оноо авсан иргэдийг гадаад хэлний шалгалтад оруулна.
  • Гадаад хэлний шалгалтад 22 ба түүнээс дээш оноо авсан иргэн ярилцлагын шалгалтад орно.
  • Шалгалт авах байрыг бүртгэлийн явцад, харин гадаад хэлний болон ярилцлагын шалгалт авах өдөр, цаг, байрыг жич зарлана.

Тав. Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Ажлын байрны нэр: Бодлого төлөвлөлт, судалгааны газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын эдийн засагч, олон улсын харилцааны мэргэжилтэй, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр мэргэшсэн,

Ур чадвар: англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, хятад хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай;

  1. Ажлын байрны нэр: Америк, Африкийн газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: Олон улсын харилцааны мэргэжилтэй,

Ур чадвар: англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, франц эсвэл испани хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, бичиг баримт боловсруулах туршлагатай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай;

  1. Ажлын байрны нэр: Америк, Африкийн газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын харилцааны мэргэжилтэй, Латин Америкийн орнууд, Испани судлалаар мэргэшсэн,

Ур чадвар: испани хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай;

  1. Ажлын байрны нэр: Европ, Ойрхи Дорнодын газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын харилцааны мэргэжилтэй, Ойрхи Дорнодын чиглэлээр мэргэшсэн,

Ур чадвар: араб хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай;

  1. Ажлын байрны нэр: Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: эрх зүйч, олон улсын эрх зүйч мэргэжилтэй,

Ур чадвар: англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: хяналт, дүн шинжилгээ, дүгнэлт хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай;

  1. Ажлын байрны нэр: Гэрээ, эрх зүйн газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын эрх зүйч, хуульч мэргэжилтэй, төрийн албаны ажлын туршлагатай бол сайн,

Ур чадвар: орос хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: хуулийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай;

  1. Ажлын байрны нэр: Гэрээ, эрх зүйн газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын эрх зүйч, хуульч мэргэжилтэй, төрийн албаны ажлын туршлагатай бол сайн,

Ур чадвар: англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: хуулийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай;

  1. Ажлын байрны нэр: Дипломат ёслолын албанд атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын харилцаа, эдийн засаг, эрх зүйч мэргэжилтэй,

Ур чадвар: англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: эрэгтэй, дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай;

  1. Ажлын байрны нэр: Ази, Номхон далайн орнуудын газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын харилцаа, эдийн засаг, эрх зүй, орон судлал,

Ур чадвар: англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, вьетнам эсвэл тай хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай.

  1. Ажлын байрны нэр: Ази, Номхон далайн орнуудын газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын харилцаа, эдийн засаг, эрх зүй, орон судлал,

Ур чадвар: Орос хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай.

  1. Ажлын байрны нэр: Ази, Номхон далайн орнуудын газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын эдийн засаг, эрх зүйч, орон судлал,

Ур чадвар: солонгос хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай.

  1. Ажлын байрны нэр: Ази, Номхон далайн орнуудын газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын эдийн засаг, эрх зүйч, орон судлал,

Ур чадвар: япон хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай.

  1. Ажлын байрны нэр: Хөрш орнуудын газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын эдийн засагч, орон судлал,

Ур чадвар: орос хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай.

  1. Ажлын байрны нэр: Олон улсын байгууллагын газарт атташе,

Ангилал: ТТ-9, боловсрол: дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,

Мэргэжил: олон улсын эдийн засаг, эрх зүйч, орон судлал,

Ур чадвар: англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, франц, эсвэл орос хэлтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн,

Тусгай шаардлага: дүн шинжилгээ хийх, албан баримт бичиг боловсруулах, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай.

 Зургаа. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар 263412, 262735, дугаарын утас, ГХЯ-ны ТЗУГ-ынtzug@mfat.gov.mn и-мэйл хаягаар холбогдож лавлагаа авч болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС


Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам