“МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ БОДЛОГО” СЭДЭВТ ЛЕКЦ ГХЯ-НД БОЛНО

онгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар 2012 оны 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд манайд айлчлах  НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 14.30 цагт ГХЯ-ны хурлын “Зөвшилцөл” танхимд “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого” (“Industrial Diversification Strategy for Mongolia”) сэдвээр гадаадын улс орноос Улаанбаатарт суугаа ДТГ-ууд, манай орны үйлдвэрлэгч, бизнэсийн салбарынхан, эрдэмтэн, судлаач, оюутнуудад зориулан лекц уншина.

Энэхүү арга хэмжээний дараа 15.30 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд сонирхсон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд ярилцлага өгнө.

Сэтгүүлч, сурвалжлагчид Та бүхнийг энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.