“Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалт амжилттай болж өндөрлөлөө

11064298_1567192103565893_776352332_o“Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” Монгол Улсын санаачилгын хүрээнд БНАСАУ, Япон, Монгол, БНХАУ, Өмнөд Солонгос, ОХУ гэсэн Зүүн хойд Азийн 6 улс, Азийн Хөгжлийн Банк, Олон улсын эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын байгууллагын эрчим хүчний шинжээч, эрдэмтдийн оролцсон “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалт 2015 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

            Оролцогчид уулзалтын дүнгээр “Улаанбаатарын мэдэгдэл” гаргаж, бүсийн эрчим хүчний судалгаа шинжилгээний байгууллага, эрдэмтдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар Зүүн хойд Азийн эдийн засаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.

Мөн энэхүү эрчим хүчний шинжээчдийн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах, байгууллага хоорондын хамтын ажиллагаагаа тогтмолжуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

            Монгол Улсын Зүүн Хойд Азийн бүс нутагт харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга олон улсын зүгээс бодит дэмжлэг хүлээсээр байна. Цаашид ч Монгол Улс дээрх санаачлагын хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.