Бүгд Найрамдах Энэтхэг Улс , Энэтхэг бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт улс юм. Мөн дэлхийн долоодугаар том газар нутагтай орон, хоёрдугаар олон хүн амтай, дөрөвдүгээр их эдийн засагтай гүрэн гэгдэнэ. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Бас Энэтхэгийн далайд Мальдив, Шри Ланка, Индонез гурван улстай усаар хиллэдэг бол Пакистаны хянаж буй нутгийг Жамму-Кашмир мужийнх гэж зүтгэдгээр болвол Афганистантай бас хиллэнэ.

Энэтхэгийн хойг, Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ .Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв.

18-р зууны эхнээс 20-р зууны дунд үе хүртэл алхам алхмаар Британийн колони орон болсоор л байсан. 1947 онд тусгаар тогтносны дараа эдийн засаг, цэргийн хүчин маш ахицтайгаар хөгжсөн, одоо нэрлэсэн үнээр дэлхийн 12-р, худалдан авах чадвараар тэгшитгэснээр дэлхийн 4-р их жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс болжээ. Гэхдээ тэрбум илүү хүнтэйн хувьд ядуурал, бичиг үсэг тайлагдалтын хувь доогуур зэрэг сул талуудтай байсаар байгаа.

 Боловсролын систем

Хэдхэн жилийн өмнөөс Энэтхэгийн мэргэжилтнүүд дэлхийд цуутай, сайн мэргэжилтний тоонд зүй ёсоор багтах болсон билээ. Ялангуяа мэдээллийн технологи, инженер, техник технологи, бизнес, анагаах ухааны салбарт улам бүр хүч түрэх болов. Тэр дундаа мэдээлэл, технологийн салбарт гэхэд дэлхийд цахиур хагалах болж, аут сорсингийн салбарт энэтхэгчүүд хүч түрэмгийлэх болсон нь боловсрол судлаачдын төдийгүй дэлхийн эдийн засгийн томоохон сэтгүүлүүд Америк, Европын судлаачид, судалгааны төвийнхнийг хошууруулах болжээ. Ялангуяа Америкт оршин суудаг Энэтхэгчүүдийн байгуулсан TIE болон СЕО зэрэг компаниудын үйл ажиллагаа дэлхийд улам хүрээгээ тэлсээр, тэдгээр компаниудын удирдлагууд цөм Энэтхэг улсдаа мэргэжлийн боловсрол олсон хүмүүс байсан нь Энэтхэгийн боловсролын системд ямар нэг өвөрмөц онцлог, нууц байна гэж үзэхэд хүргэжээ. Гэхдээ нөгөө талаас хүн амын дөнгөж 47 хувь нь бичиг үсэгтэй энэ том оронд 600 сая шахам хүн уншиж бичиж чаддаггүй харанхуй гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтээ. Тийм атал энэтхэгийн нэг хэсэг нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн топ элитүүд болдог нь сонин байна.

Англичуудын колоничлол Энэтхэгт юу үлдээсэн бэ?
Англичууд Энэтхэг оронд англи хэлний маш сайн орчин, боловсролын системийн үлдээж өгсөн байна. Даяаршил гүнзгийрч байгаа эдийн засгийн ертөнцөд англи хэлний нөлөө ихээхэн чухал гэдэг мэдээж юм. Англичууд Энэтхэгийн дунд болон дундаас дээш давхаргын массаас шилэн авч төрийн албан хаагчдыг болон Энэтхэгийн элит давхаргыг бий болгох зорилгоор боловсролын системийг буюу англи хэлийг эн тэргүүнд тавьсан сургуулиудыг олноор нь байгуулжээ. Бас Англичууд тэдэнтэй хэл амаа ололцож байхын үүднээс Энэтхэгчүүдийн иргэний боловсролд онцгой анхаарч хот, төв суурин газруудад англи хэлийг өргөнөөр заах, дэлгэрүүлэх арга хэмжээг нэн түрүүнд авсан байдаг.

Энэтхэгт хүүхдүүд 6 настайдаа сургуульд орж 1-5 дугаар анги анхан шатны бага сургууль, 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн үе шаттай байх ба 6-12 дугаар ангийг дунд сургууль хэмээн нэрийдэж үүнийг төгсөөд дээд сургуульд суралцах хүсэлтэй сурагчид байгалийн шинжлэх ухаан, худалдаа бизнесийн, урлагийн гэх мэтчилэлээр голдуу суралцдаг байна. Английн колоничлолын үед бий болсон сургуулиудын олонхийг гадаадын иргэд байгуулжээ. Мөн христийн шашны чиглэлийн сургуулиуд ч олон бий. 1947 онд Английн колоничлол нуран унасан хойно ч бүх хичээлийг англи сурах бичгээр судалдаг, дотуур байртай англи системийн сургуулиуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр, нэмж байгуулсаар иржээ.

Энэтхэг эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр боловсролд хийх хөрөнгө оруулалт нэмэгдсээр, дундаж, чинээлэг амьдралтай хүмүммс хүүхдээ аль болох хувийн болон паблик сургуульд суралцуулахыг хүсэх болжээ. Энэ хэмжээгээр өрсөлдөөн нэмэгдэж, сургалтын төлбөр ч эрс нэмэгдэх болов. Хувийн сургууль байгуулахад асар их хөрөнгө оруулалтыг шаарддаг, маш өндөр шалгууртай тул үндэстэн дамнасан корпорацууд эсвэл томоохон пүүс компаниуд байгуулахаас бус манайх шиг хэн дуртай нь мөнгөгүй байж, сургалтын төлбөрөөр мөнгө босгож байж байгуулдаггүй байна.

Энэтхэгийн засгийн газар тусгаар тогтнолоо олсны дараахнаас өндөр хурдацтай аж үйлдвэрийн салбар болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээг бүх талаар хөхүүлэн дэмжиж, улсын хөгжлийн жанжин шугам гэж тунхаглаж, энэ зорилтоо биелүүлэхийн тулд улс орны өнцөг булан бүрт техникийн их сургуулиудыг эн тэргүүнд байгуулахыг зорьсон байна. Эдгээр техникийн өндөр зэрэглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх дунд, дээд сургуулиудад төгсөгчдөө суралцуулах нь ерөнхий боловсролын дунд сургуулиудын нэр төрийн хэрэг болж асар их өрсөлдөөн өрнөж ирэв. “Техникийн их сургуульд, тэргүүний сурагчидаа..” гэсэн уриа шахуу зүйл дунд боловсролын хүрээнд бичигдээгүй хууль болжээ.

Улс орны бодлогоор инженерийн боловсролд гойд анхаарч төр, засгийн зүгээс хөнгөлөлт урамшуулалт, эдийн засгийн нааштай хөшүүргүүдээр дэмжигдэж ирсний улмаас энэтхэгийн “толгойтой” хүүхэд бүр инженерийн мэргэжил рүү хошуурч эзэмших болжээ. Оюутнууд математик, физик, хими, биологи зэрэг байгалийн шинжлэлийн хичээлүүдийг голчлон сонирхож, эдгээр хичээлүүд, “моодонд орж” ирээдүйн амьдрал, өөрийнх нь карьер, хөгжил дэвшлийн том гарцаа болгож харж байна. Ёстой л “хүн л хүн” гэж тооцогдох болж, хөгжил дэвшлийн бодитой түлхүүрийг Энэтхэгчүүд асар их өрсөлдөөн дундаас математик, байглийн шинжлэх ухаанаар дөрөөлж атгахын төлөө өрсөлдсөөр байна.

Энэтхэгийн анхны ерөнхий сайд Ж.Неру инженер техник, анагаах ухааны чиглэлээр дэлхийн төвшинд хүрсэн их дээд сургуулиуд байтугай нас барахдаа гэрээслэсэн гэдэг. АНУ-ын Массачусетийн техникийн их сургуультай өрсөлдөхүйц судалгаа, эрдэм шинжилгээний цогцолбор бий болгохыг зорьж олон улсын туслалцаа дэмжлэг бүхий Энэтхэгийн Технологийн Их сургуулийг (IIT) байгуулав.

Хамгийн эхний IIT 1951 онд баруун Бенгалд байгуулж арваад жилийн дотор гэхэд 4 сургууль нэмж байгуулав. 1958 онд IIT Бомбей болон IIT Мадрос IIT гээд цувруулан байгуулсан бөгөөд өдгөө 7 сургуультай болжээ.
Энэтхэгийн ууган сургуулийн нэг 1847 онд байгуулагдсан Энэтхэгийн хамгийн анхны техникийн их сургууль болох Томсоны техникийн их сургууль IIT-ийн нэгэн гишүүн болсон байна. Эдгээр сургуулийг АНУ, Англи, хуучин ЗХУ, ХБНГУ-ын туслалцаа дэмжлэгтэйгээр байгуулжээ.

Эдгээр IIT Энэтхэгийн шилдэг инженерүүдийг бэлтгэж гаргасаар байна. Энэтхэгийн IIT-д элсэх элсэлтийн нэгдсэн шалгалт JEE нь дэлхийн ийм зэрэглэлийн сургуульд элсэх элсэлтийн шалгалтууд дотроос хамгийн их өрсөлдөөнтэй, чанга хатууд тооцогддог байна. 2002 онд дэлхийд цуутай Харвардын их сургуулийн болон MIT-д элсэхийг хүсэгчдийн зөвхөн 10.5-16.2 хувь нь элсч байсан бол Энэтхэгийн 7 IIT-д шалгалт өгөгсдийн зөвхөн 11.3 хувь нь элсч байжээ.
JEE өгөхөд хоёр шатны шалгалтаар мэдлэгээ үнэлүүлдэг. Эхнийх нь 3 цагийн дотор физик, хими, математикийн нэгдсэн шалгалт өгөх ба түүнд тэнцвэл хоёр дахь шатанд дээрх хичээл тус бүрээр хоёр, хоёр цагаар нэг бүрчлэн шалгалтыг нарийвчлан өгдөг байна.

Ийм яс шалгалтыг даваад гарвал харин сургалтын хамгийн элит орчин, тоног төхөөрөмж, өндөр зэрэглэлийн багш нар, тусгай орчин хүлээж байдаг байна.
Энэтхэгийн засгийн газраас IIT-ийн сургууль /салбар/ бүрд жилд ойролцоогоор 5 сая гаруй орчим америк доллараар хөрөнгө оруулалт хийсэн байна.
Суралцагсдыг байр орон сууц, хоол, унааны мөнгөөр бүрэн хангадаг байна. IIT-д суралцах төлбөр 31 мянган рупи буюу 800 орчим америк ам доллар байдаг.
Энэтхэгийн алдартай техникийн их сургуулиуд оюутнууддаа тэднийг амжилтанд хөтлөхөд асар их түлхэц болдог “асуудад шийдвэрлэх судалгаа” тусгай төслүүдийг бэлтгэн “өгөөш” байдлаар өгч, амжилттай ажиллаж байгааг нь бүхий л бололцоо нөцлөөр хангадаг.

Математик, физик, хими, биологийн чиглэлээр буюу байгалийн шинжлэлийн шинжлэх ухааны салбарт төгс шийдвэрлэгдээгүй асуудлуудыг барьж аван “нухдаг” тусгай төслүүд гэсэн юм. Энэ дундаас өнөөг хүртэл дэлхийн эрдэмтдийн шийдвэрлээгүй, төгс шийдээгүй олон асуудлаас “асуудал босгон мэрэх” явцад шинэ технологийг биедээ эзэмшин боловсордог. Ийм явцад олсон мэдлэг дээрээ суурилан өөрийн бие даасан эрэлхийллийн сэжим гарт нь орж ирдэг бөгөөд “дэлхий бөөрөнхий” тул яваандаа бизнесийн ертөнцийн нээлт болон тодордог байна.
IIT-ийн сургалт хичнээн гайхамшигтай ч энэтхэгийн олон сая төгсөгчдийн дундаас дөнгөж 4000 орчим хүн л энэтхэгийн засгийн асар их дэмжлэгтэй IIT-ийн 7 дээд сургуульд элсдэг байна. Тусгаар тогтносноос хойш 60 гаруй жилийн дотор тэрбум хол гаруй хүн амтай Энэтхэгт 380 гаруй их дээд сургууль, 15600 гаруй коллеж үйл ажиллагаагаа явуулж 2 сая 500 гаруй төгсөгчдийг улс эх орондоо бэлтгэж байна.

Иймд сургууль төгсөгчдийн тоогоор АНУ дараа нь манай урд хөрж БНХАУ ордог байна. Энэтхэгийн брэнд боловсролын тоонд яах аргагүй энэтхэгийн дээд боловсролын систем тэр дундаа техник технологийн их дээд сургуулиуд багтаж байна. Энэтхэгийн техник, технологийн их сургуулиуд улс орныхоо хөгжлийн түлхүүрийг атгаж байгаа гэхэд хилсдэхгүй. Одоо Энэтхэгчүүд дэлхийн эдийн засагт техник технологийн чиглэлээр амжилт олж байгаа мэргэжилтнүүдийнхээ тоог аль болохоор нэмэхийн тулд улсынхаа ерөнхий боловсролын суурь боловсролтой их дээд сургууль тэр дундаа брэнд боловсрол болох технологийн их дээд сургуулийнхаа чадамжийг ямар нэгэн сэмжээр холбохыг оролдож, тэдгээр сургуулиудын үүрэг нөлөөг ихэсгэх, улмаар ерөнхий боловсролын сургуулиудыг дэлхийн жишигт хүргэх, тэр дундаа байгалийн шинжлэлийн хичээлүүдийн сурлагын чанарт хувьсгал хийхээр шамдаж байна. Энэ хувьсгалд IIT Энэтхэгийн боловсролын системийн брэнд болохынхоо хувьд хүлээх үүрэг их бололтой.

Яагаад Энэтхэг гэж?
Дэлхийн эдийн засгийг тодорхойлогч гүрэн улсын хэмжээнд маш хурдтайгаар очиж байгаа ба зөвхөн энэ нь дангаараа гадаад оюутныг татах шалтгаан болж чадна
Цаашилбал, мэдээллийн технологиороо дэлхийн хэт гүрэн болж байгаа
Англи хэлээр ярьдаг хүмүүсийн тоогоороо дэлхийд АНУ ын дараа 2 дугаарт ордог, төрийн албан ёсны хэл нь хинди,англи хэл
Боловсролын бүтэц, чанараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн
Сургалтын төлбөр нь нэн хямд, сурах орчин аюулгүй, багшлах боловсон хүчин нь чанарын дээд түвшинд хангалттай бэлтгэгдсэн, материаллаг бааз, тоног төхөөрөмж сайтай
Төрөл бүрийн хэл, шашин, соёл бүхий ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршдог
Дэлхийд томоохон ардчилсан орон гээд тоочвол олон зүйл бий.

Энэтхэгийн их сургуулиудын талаар?
2000 жилийн тэртээд дэлхийд анхны Их Сургууль Энэтхэгийн Такшилад байгуулагдаж дэлхийн өнцөг булан бүрээс 10000 аад оюутан хүрэлцэн ирж буддын шашны болоод шинжлэх ухааны эрдэмд суралцаж байсан түүхээс нь харахад хүн төрөлхтний түүх, соёл, эрдэм, оюуны ямар шавхагдашгүй булаг вэ гэдэг нь тодорхой.
Орчин үед Энэтхэг улсын бахархал болсон Indian Institute of Technology, Indian Institute of Information Technology,Indian Institute of Management, Indian Institute of Science, Indian Institute of Business, Jawaharlal Nehru University зэрэг сургуулиудыг төгсөгчид улс орныхоо хөгжлийн хөдөлгөгч хүч болоод зогсохгүй дэлхийн шинжлэх ухааны талбарт дорвитой хувь нэмэр оруулсаар байгаагийн жишээ нь Нобелийн шагналтнууд 7 төрсөн, эрдэмтэд инженерүүдтйнхээ тоогоор дэлхийд 2 рт ордог, АНУ д ажилладаг эрдэмтдийн 12%, докторуудын 36%, NASA гийн эрдэмтдийн 36% нь энэтхэгчүүд байдаг.

Эдгээр сургуулиудад элсэх боломж хир вэ?
Дээр нэрлэсэн сургуулиуд элсэгчдэд ихээхэн өндөр шаардлага тавьж TOEFL, GRE, GMAT ийн оноо шаардана. Одоогоор дээрхи сургуулиудад орсон монгол оюутан хараахан алга байна. Харин гадаад оюутнаас тоефлийн оноо шаардахгүй, шалгалтгүй шууд элсүүлдэг улсын томоохон нэр хүнд бүхий шинжлэх ухаан технологийн сургуулиуд байна. Үүнд Allahabad, Bhopal, Calicut, Jaipur, Nagpur, Patna зэрэг 14 хотод салбарууд бүхий National Institute of Technologies, Allahabad, Gvalior хотод орших Indian Institute of Information Technology, муж улсуудын төв Их Сургуулиуд, Хөдөө Аж Ахуйн 40 сургууль, Зочид буудлын менежментийн 24 ба бусад сургуулиуд багтана.

Төлбөр нь хэд байдаг вэ?
Эдгээр сургуулиудын Инженер Технологийн ангиудын сургалт ба байрны төлбөр нийлээд 4400 ам.доллар юм. Харин менежмент, байгалийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлийн сургалт, байрны төлбөр нийлээд 1200- 2500 ам. доллар болно.

Тэтгэлэгийн талаар хүмүүс их сонирхдог юм?
Энэтхэгийн Засгийн газар жил бүр 30 монгол оюутанд тэтгэлэг олгодог байсныг Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн энэ оны 9р сард хийсэн айлчлалын үр дүнд 60 болгосон нь нэн таатай.
Мөн Энэтхэгийн зарим их дээд сургууль онцгой сайн суралцагсдад сургалтын төлбөрийн 25,50,75 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Неругийн Их Сургуульд гадаад хэлээр суралцаж байсан монгол охин сургалтын төлбөрөө 50 хувь хөнгөлүүлж байсан жишээ бий. Үүн дээрээс харж байхад хичээж сайн суралцвал тэтгэлэг олдоно.

Элсэн ороход тавигдах гол шаардлага юу вэ?
Дийлэнх сургуулиуд дунд сургуульд 12 жил суралцаж төгссөн байхыг шаарддаг. Манай орны хувьд 11 р анги дүүргээд, дээд сургууль юмуу коллежид 1 жил сурсан байх ёстой. Дээр нь лекцээ ойлгох хэмжээний англи хэлтэй байх хэрэгтэй.

Хэрэв англи хэл сул байвал яах вэ?
Мэдээж хичээлээ ойлгохгүй бол сурч чадахгүй. Дунд сургууль, дээд сургуульд нийлээд 7-8 жил англи хэл үзсэн, ойр зуурын англи хэлтэй гэж тооцогдох хүнд ч гэсэн хичээл маш хүнд
тусна. Тиймээс орчинд нь орж хэл ээ сайжруулах хэрэгтэй. Энэтхэгийн англи хэлний аяалгад дасах ёстой. Бид Энэтхэгтээ төдийгүй Өмнөд Азидаа тэргүүлэх Хайдерабад хотын English and Foreign Languages University ийн дэргэд англи хэлний бэлтгэл анги нээгээд 20 иод монгол оюутан амжилттай суралцаж байна. Энэтхэгийн их дээд сургуулиудын дэргэд англи хэлний ийм бэлтгэл анги гэж огт байдаггүй. Бүх Энэтхэгийн англи хэлний стандартыг тодорхойлдог,багш нарын мэргэжлийг нь дээшлүүлдэг, дээр нь Ази, Африкийн 100 аад орны төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлдэг ,мэргэжлийн, судалгааны том институт бидэнтэй хамтран дэргэдээ ийм анги нээсэн нь нэр төрийн хэрэг юм. Байгуулагдаад 5 жил болохдоо бид Энэтхэгийн Засгийн газрын дэргэдэх Боловсролын Зөвлөгөө байгууллагын албан ёсны төлөөлөгч болсон амжилтаараа бахархдаг.

Дээрх сургалтад хэзээ элсч болох вэ?
2010 оны 1 р сарын 15 нд дээрхи бэлтгэл ангийн 2 дахь элсэлтийн хичээл эхэлнэ . Энэ удаа сурагчид 6 сарын англи хэлний бэлтгэл хийгээд дараачийн шатны сургуулиудад шалгалтгүй шууд элсэх юм. Бүртгэл эхэлсэн.

Оюутан сурагчдаас бусад насны хүмүүст зориулагдсан сургалт байх уу?
Хүссэн бүх насны хүмүүс хамрагдах урт богино хугацааны бүх түвшний англи хэл, компьютерийн сургалтууд бий. Мөн дунд сургуулийн хүүхдүүд Делид дотуур байртай сургууль, Бангалорт лицейд сурах боломж нээлттэй.

Leave a Comment