Улс орнуудын ёс заншил, боловсон ёс

 Japan
  • Япон хүн ихэвчлэн хоол бага идэх хандлагатай.
  • Хос зүйл аз жаргал авчирдаг гэж үздэг учир бэлэг өгөхдөө хос зүйл өгвөл сайн. Харин зовлон гамшиг авчирдаг гэж итгэдэг түл дөрвөн ширхэг зүйлээр бэлэг барьдаггүй.
  • Дэлхийн 2-р дайнтай холбоотой сэдвээр ярихаас зайлсхийх нь зүгээр.
  • Будааны ба шөлний аяганд хоол иддэг.
  • Өөрийн савхаар өөр хүнд хоол авч өгвөл дургүйцнэ.
  • Цагаан өнгө үхлийг илэрхийлдэг хэмээн үздэг тул бэлгийг цагаан цаасаар боодоггүй.
  • Цагаан цэцэг үхлийг, хутга амиа хорлохыг илэрхийлдэг.
  • “Үнэг” элбэг баяныг, “дорго” муу заль мэхийг илэрхийлдэг.
  • Нурууныхаа ард алга ташдаггүй.

China, Hong Kong

  • Сарьсан багваахай аз авчирдаг амьтанд тооцогддог. Харин тогоруу, яст мэлхий зэрэг амьтад “тэнэг” гэсэн санааг илэрхийлдэг.
  • Хятад хүмүүс архи уух газарт, дуулах, их согтоод хашгирч шуугих зан байхгүй.
  • Хятад хүмүүс өөрийн хэрэглэж байсан савхаар хоол авч өгдөг зуршилтай.
  • Ханын цаг оршуулгыг илэрхийлдэг тул хүнд бэлэглэдэггүй.
  • Архи уухдаа ихэвчлэн үг хэлдэг.
  • Өчүүхэн зүйлд ч алга их ташдаг.
  • Худалдаа хийдэг хүмүүсийн хооронд хувийн нөхөрлөлийг их чухалд үздэг.
  • Хөх өнгө, цагаан өнгийг оршуулгын өнгө болгодог тул хэрэглэхгүй байвал зүгээр

Malaysia, Indonesia

  • Хүн амын 90 орчим хувь нь лалын шашинтай тул гахайн мах иддэггүй.
  • Нохойг бохир амьтан гэж үздэг тул нохой тэжээдэг айл бараг үгүй.
  • Мөн зүүн гарыг бохир гэж үзэж хоол унд идэх, гар барих, юм дамжуулахдаа зүүн гараа ашиглавал дургүйцнэ.
  • Тайваньтай адил хүний толгойд хүрч болохгүй гэдэг.



Middle East

  • Ихэнхи хүмүүс нь лалын шашинтай.
  • Их шүтлэгтэй хүнтэй архины тухай ярьж хэрхэвч болохгүй.
  • Рамаданы үе буюу лалын тооллын 9-р сарыг мацаг барьж өнгрөөдөг бөгөөд энэ журмаа бүрэн сахидаг.
  • Аливаа зүйл өгөхдөө дан ганц баруун гараар өгсөн нь дээр. Хоёр гараар өгвөл үл хүндэтгэлээ гэж бодно.
  • Лалын шашинтан эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг дорд үздэг ба биеэ ил гаргах, хөлөө ачихад дургүй.
  • Ажлын өдрүүд Пүрэв гаригт дуусаад Баасан гаригт амарч, Бямба гаригт дахин ажлын өдрүүд эхэлдэг.
  • Их шүтлэгтэй лалын шашинтан өдөрт нийтдээ таван удаа “Мека”-руу хандан нар мандхад нэг, өдөр гурван удаа, нар шингэхэд нэг удаа мөргөл үйлддэг.
  • Чадур(нүүрний гивлүүр) зүүсэн эмэгтэйн зургийг авахдаа заавал тэр хүнээс зөвшөөрөл гуйх ёстой.

Mexico

  • Мексикийн индианчууд зураг авхуулбал сүнс зайлна гэдэг тул зураг авахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
  • Зарим эртний дурсгалт газар 3 хөлт аппарад хэрэглэхэд зөвшөөрөл авах хэрэгтэй.
  • Мексик хүмүүс ерөнхийдөө өөртөө тун их итгэлтэй.
  • Лаванда цэцэг үхлийг илэрхийлдэг.
  • Халаасандаа гараа хийвэл дургүйцнэ.
  • Бразилд Португалиар, Гайтид Францаар, Бусад бүх улсууд нь Испаниар ярьдаг.
  • Латин Америкийн орнуудад цаг хугацаа уян хатан ойлголт тул 30 минут орчим хоцорход гайхах зүйлгүй.
  • Гол хоолоо өдөр иддэг.



Brazil

    • Гудамжинд архи уувал баривчлагдана.
  • Цайвар, хөх, ягаан өнгө үхлийн утгатай.
  • Америкийн OK гэсэн гарын дохио бүдүүлэг, ичгүүргүй байдлыг илэрхийлдэг байна.



Argentina

    • Цэвэрхэн аятайхан хувцаслалтанд дуртай.
  • Хүмүүс нь өөртөө их итгэлтэй байдаг.
  • Эмэгтэйчүүд түрүүнд гэсэн зарчмыг их мөрддөг.
Columbia
  • Эмэгтэйчүүд хоорондоо гар барихгүй бугуйгаа зөрөлцүүлэн мэндэлдэг.
  • Их дээд сургууль төгссөн хүнийг зэрэг хамаарахгүй “Доктор” гэж дууддаг.
England

  • Англи, Их Британи, Нэгдсэн Вант Улс гэсэн гурван янзын нэрний ялгааг сайтар харгалзан хэрэглэх хэрэгтэй. Англи, Уэлс, Шотланд гурвыг нэгтгэсэн нь Их Британи(Great Britian) гэх бөгөөд үүн дээр Ирландыг нэмсэн нь нэгдсэн вант улс(The United Kingdom) юм. Тэмдэг нэрийг хэрэглэхдээ Английн нутгийг хязгаарлахгүйгээс гадна Английн (English) гэснээс (British) гэж хэрэглэх нь зохистой.
  • Албан ёсны зоогийн үед хатан хааны төлөө хундага өргөж дуусаагүй байхад тамхи татдаггүй.
  • Цагаан сараана цэцэг үхлийг илэрхийлдэг.
  • Хатан хаант ёсыг шүүмжлэх, улс төр, шашны тухай сэдвээр ярихгүй байх хэрэгтэй.
  • Бизнесийн талын яриа, нөгөө хүнийхээ ажлыг асуухдаа болгоомжтой хандах хэрэгтэй.

France

  • Франц хэлээрээ маш их бахархдаг.
  • Бэлгэнд оюуны болон гоо сайхны мэдрэмжийн зүйлс өгвөл дуртай.
  • Хувийн асуудал, улс төр, мөнгөний талаархи сэдвийг тойрох хэрэгтэй.
  • Янз бүрийн асуудлаар хэлэлцэх, маргах дуртай.
  • OK дохио нь үнэ цэнэгүй гэсэн утгаар ойлгогдоно.
  • Сайхан хоол амтат дарсыг чухалд үздэг.
  • Өөрсдийн боловсролын системээр бахархдаг.
  • Оршуулганд лишь цэцгийг их хэрэглэдэг.

Germany

  • Сахилга журмыг хатуу баримталдаг.
  • Аливаа ажилд шинжлэх ухаан талаас, тогтсон журмын дагуу, шудрага хандахыг чухалчилдаг.
  • Уучлалт гуйх нь буруугаа хүлээж байгаа болох тул бодолцож хэрэглэх хэрэгтэй.
  • Цэцгийг боохгүй бэлэглэдэг. Мөн тэгш тоотой цэцэг бэлэглэдэггүй. Гэхдээ 13-ийг муу тоо гэж үздэг.

Italy

  • Хүнийг гадаад байдлаараа татдаг хэмээх тул нүүр төрхөө цэвэр цэмцгэр байлгах дуртай.
  • Их дээд сургууль төгссөн хүмүүс нь бүгд цол хэргэмтэй бөгөөд нэртэйгээ хамт дуудуулах хүсэлтэй байдаг.
  • Тохойгоо барилцаж гар барьдаг.
  • Талхны таваг хэргэлдэггүй.

Greece

  • Толгойгоо бага зэрэг дохих нь үгүй (no) гэсэн утгатай.
  • Ok дохиог бусдын өмнө харуулбал дургүйцнэ.
  • Ямар нэгэн зүйлийг сонирхож байгаагаа мэдэгдвэл тэр зүйлийг бэлэглэнэ.
  • Аз жаргалтай болон уур бухимдалтай үедээ ч инээж байдаг.

Spain

  • Гол хоол болох өдрийн хоолоо 1.30-аас 4.30 цагийн хооронд иддэг.
  • Оройн хоолоо шөнийн 10 эсвэл 2 цаг түүнээс ч хойно маш орой иддэг.
  • Бухын тэмцэлдээн үзэхдээ цаг яг барина.
  • Дали ба удвал цэцэг үхлийг илэрхийлдэг.