ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригез Парриляагийн урилгаар энэ оны 7 дугаар сарын 19-21-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.