“МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхим, Соёлын Өвийн Төв, Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музей хамтарч “Монголын соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурлыг 5 дугаар  сарын 12-ны өдөр МУИС-ийн Дугуй танхимд зохион байгууллаа.

Тус хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БСШУЯ-ны Соёлын Бодлого Зохицуулалтын Газар, Соёлын Өвийн Төв, Гадаад Хэргийн Яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музей, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ШУТИС-ийн Бизнесийн Ухаан Хүмүүнлэгийн Сургууль, Улаанбаатар их сургууль, Богд хааны ордон музей, Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөлийн зөвлөх хороо, Үндэсний номын сангийн төлөөлөл илтгэл тавьж, соёлын өвийн талаар төрөөс баримталж буй бодлого, соёлын өвийг хэрхэн гадаадад сурталчлах, хадгалалт, хамгаалалт, судалгаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагаа, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам зэрэг асуудлыг хэлэлцэв. Энэхүү хурлын гол зорилго бол соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр, санамж, зөвлөмж боловсруулж ажил хэрэг болгох юм.