МОНГОЛ УЛС БА НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА

Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсч байгуулагдсаны 69 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 53 жилийн ойд зориулав.

Хүн төрөлхтөний түүхэнд асар их гарз хохирол учруулж олон сая хүний амийг хөнөөсөн дэлхийн хоёрдугаар дайны хөлд эвдэрч сүйдсэн эдийн засагаж ахуйгаа сэргээн босгохын сацуу гамшигт аюулыг дахин давтахгүйн тулд улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг журам тогтоож түүнийг хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагыг эмхлэн байгуулснаас хойш 69 жил улиран одсон байна.

Олон улсын засгийн газар хоорондын хамгийн түгээмэл, бөгөөд нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) билээ. АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэсэн энэхүү байгууллагад эдүгээ түүний Дүрмийг хүлээн зөвшөөрч, баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 193 улс гишүүнээр нэгдэж ороод байна.

НҮБ нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг  өмнөө тавьдаг.

НҮБ–ын нийт гишүүдийн тэгш эрхэд үндэслэдэг, түүний олон талт үйл ажиллагаа нь хүн төрөлхтөний нийтлэг эрх, ашиг сонирхолд үйлчилдэг билээ.

НҮБ бол түүний үндсэн болон туслах байгууллагууд,үйл ажиллагааны хөтөлбөр, сангууд, төрөлжсөн болон онцлог статустайбусад олон байгууллагаасбүрддэг, зохиолч, сэтгүүлч Линда Фасулогийн нэгэнтээ хэлсэнээр хүний сэтгэн буй болгосон гайхалтай бүтэц юм. Тэдгээрийн зарим нь НҮБ-ын үндсэн байгууллагуудаас үүссэн, бусад нь тусгай гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр НҮБ-тай холбогддог бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюлгүйн Зөвлөл, Эдийн засаг нийгмийн зөвлөлд ажлаа илтгэдэг, өөрсдийн төсөв, удирдах зөвлөл, үйл ажиллагааны дүрэм заавартай. Эдгээр байгууллага нийгэм-эдийн засгийн бараг бүхий л салбарт техникийн болон бусад хэлбэрийн тусламжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

НҮБ-ын үндсэн байгууллагуудын дотор тус байгууллагын нийт гишүүдээс бүрддэг Ерөнхий Ассамблей, улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг Аюулгүйн Зөвлөл, нийгэм эдийн засаг, хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг Эдийн засаг, нийгмийн Зөвлөл, Олон улсын шүүх, Нью Йоркд төвтэй, Женев, Вена, Найробид салбартай Нарийн бичгийн дарга нарын газар онцгой байр суурь эзэлдэг.

Харин нийгэм-эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан соёл,технологи болон хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагааны тодорхой чиглэл НҮБ-ын төрөлжсөн байгууллагын дотор Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын санхүүгийн корпораци, Олон талын хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг, Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв зэрэг Дэлхийн банкны бүлэг, Олон улсын валютын сан, Олон улсын иргэний агаарын тээврийн болон далайн тээврийн байгууллагууд, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Дэлхийн шуудангийн холбоо, Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллага, Дэлхийн жуулчны байгууллагыг онцлон дурдах нь зүйтэй.

20141024un (1)Үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо мандуулсан дэлхийн олон улсын нэгэн адил Монгол Улс энэхүү ололт амжилтаа дэлхийн дахинд тунхаглан зарлаж, бусад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон жилийн туршид шаргуу тэмцсэн түүхтэй. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-нд элссэнээр үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл биелэлээ олсон билээ.

Монгол Улс НҮБ-д тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссээд 53 жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү түүхэн үйл явдал бол манай улс өнгөрсөн ХХ зууны түүхэндээ олсон томоохон амжилтын тод илэрхийлэл билээ.

Монгол Улс ингэж олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаануудад оролцох өргөн боломжийг нээсэн Манай улс өнгөрсөн хагас зуу гаруй  жилийн хугацаанд төр засгийн түвшинд дэлхийн 173 улстай албан ёсны харилцаа тогтоож, олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын 70 гаруй байгууллагад элсээд байна. Чингэснээр, Монгол Улсын хувьд гадаад бодлогын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, НҮБ-ын гишүүн улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах болсон.

Монгол Улсын НҮБ-тай харилцах, хамтран ажиллах зорилго, чиглэлийг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох, Гишүүн улс орнуудтай хамтран ажиллах, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах, Үндэсний аюулгүй байдал, олон улсын байр сууриа улс төр-дипломатын аргаар бэхжүүлэх, Улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах гадаад таатай орчин нөхцлийг бүрдүүлж, тус байгууллагын хүрээнд хуримтлагдсан оюуны чадавх,мэдлэг мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд авч ашиглах хэмээн  товч байдлаар тоймлон өгүүлж болно.

Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн болон бусад хурал, чуулганд оролцон, хэлэлцэж буй асуудлуудаар төр, засгийн газрынхаа бодлого, байр суурийг илэрхийлэх, Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашиг, өөрийн улсын ашиг сонирхолд нийцсэн асуудлыг санаачлан хэлэлцүүлж тогтоол, шийдвэр батлуулах, НҮБ, түүний системийн байгууллагуудад сонгогдон ажиллах; манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлийн тогтоол шийдвэрүүдийн биелэлтийг НҮБ-д мэдээлэх, тус байгууллагын Нарийн бичгийн даргын газартай хамтран олон улсын болон бүс нутгийн хурал, уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах; нийгэм-эдийн засгийн хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд НҮБ-ын дэмжлэг, туслалцаа, тус байгууллагын оюуны чадавх, мэдлэг, мэдээллийг авч ашиглах зэрэг хэлбэр томхон байр суурийг эзэлдэг.

НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд“НҮБ-ын хөгжлийн тусламжийн  хүрээ”-нд тусгагдсан дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам. доллар, 2007-2011 онд 40 сая ам. долларын тусламж үзүүлсэн байна.

“НҮБ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх Хөгжлийн тусламж”-ийн хүрээнд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам. долларын дайчлах санхүүжилт хийхээр тусгагдаад байна.

Монголын эдийн засаг хямраад байсан 1990-ээд оны эхний хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гадаад орон, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам. долларын мөнгөн болон эд  материаллын тусламжийг цуглуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.

Монгол Улсын Гадаад бодлогын 2011 онд шинэчлэн батлагдсан үзэл баримтлалд “Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна” хэмээн заасан болно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит буюу тусгай чуулган, НҮБ-аас зохион байгуулсан дээд, өндөр хэмжээний уулзалт, хуралдаанд төр, засгийн тэргүүний түвшинд оролцох нь НҮБ-ын Дүрмийн үзэл санаа, үйл ажиллагаа, тухайн хурал, чуулганаар хэлэлцэж буй асуудалд ач холбогдол өгч буйг илтгэн харуулахаас гадна Монгол Улсын хувьд тухайн салбар, чиглэлээр улс орондоо хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний явц байдлыг талаар танилцуулж сурталчлах том боломж байдаг.

Манай улсын Засгийн газар  НҮБ-ын Ерөнхий Ассамблейд эдийн засгийн хөгжил ба байгаль хамгаалах; зэвсэг хураах долоо хоног; улс түмэн энх тунх амьдрах эрхийн тухай тунхаглал; олон улсын яриа хэлэлцээ явуулах үндсэн чиглэл, зарчмууд, цөмийн зэвсэггүй статус, төрийн хэвшил, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, бичиг үсгийн боловсрол, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өвөрмөц хэрэгцээ, шаардлага, ардчиллын боловсрол зэрэг асуудлыг санаачлан хэлэлцүүлж нийт 80 гаруй удаа тогтоол батлуулаад байгаа бөгөөд Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус, олон улсын аюулгүй байдал, Бичиг үсгийн боловсролыг дэмжих, Ардчиллын боловсролын асуудлаар гурван ч тогтоолын төслийг хэлэлцүүлж эхлээд байна.

Манай улсаас НҮБ, түүний системийн байгууллагуудын хүрээнд явуулдаг идэвхтэй үйлажиллагааны нэг чухал хэлбэр нь тэдгээрийн удирдах байгууллагад сонгогдон ажиллах явдал байгаа юм. Манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн орлогч даргаар 7 удаа Олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлыг хэлэлцдэг I хороо, Эдийн засаг, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцдэг II хороо, Нийгмийн хөгжил, хүний эрхийн асуудлыг хэлэлцдэг III хороо, Улс төрийн тусгай хороо буюу IV хороо, Хууль эрхийн асуудал эрхэлдэг VI хороо, Зэвсэг хураах комиссын даргаар нэг бус удаа сонгогдон ажилласан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр УИХ, Засгийн газрын гишүүн Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун сонгогдсон бөгөөд НҮБ-ын системийн байгууллагуудад ажилладаг манай иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Монгол Улс эдүгээ олон улсын 240 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсны дотор Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээ, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол, Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протокол, Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколд 2013 онд гарын үсэг зурсан бөгөөд УИХ энэ оны 10 дугаар сардЭрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг соёрхон батласан.Энэ бүхэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашгийг хөндсөн асуудалдМонгол Улс идэвхтэй оролцож байгаагхаруулахын хамт дэлхийн хэрэг явдалд манай улсын эзэлж буй орон зай, хүлээж буй үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж буйг илэрхийлдэг юм.

Монгол, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд өндөр хэмжээний айлчлал, тэр үеэр явагддагяриа хэлэлцээ чухал түлхэц үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Монголд нийт 4 удаа айлчилсан бөгөөд 2014 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй,далайд гарцгүй, арлын жижиг улсуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачарья, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч, Ази,Номхон далайн бүсийн товчооны дарга Ш.Ху нар манай улсад албан ёсоор айлчиллаа.

АНУ-ын Нью Йорк хотноо 2014 оны 9 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 128 улс – Төр, засгийн тэргүүн, тэдний орлогч, 56 улс- Гадаад хэргийн сайдын түвшинд оролцож,  ядуурал, өлсгөлөн, ажилгүйдэл, хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн, боловсрол, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг олон улсын харилцааны тулгамдсан 170 орчим асуудлаарүг хэлж байр сууриа илэрхийллээ.

Олон улсын энх тайван, аюулгүй байдал ялангуяа, терроризм, хэт даврагч бүлгүүдийн террорист ажил явууллага, гоц халдварт өвчний тархалт, түүнтэй тэмцэх зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлууд  тухайлбал, Ирак, Сири, Украин, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал, Израил Палестины мөргөлдөөн, ISIL, Боко Харам бүлэглэлийн террорист ажиллагаа, Баруун Африкт тархаж буй Эбола гоц халдварт өвчинтэй тэмцэх зэрэг асуудлаар  улс орнууд байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийг дээдлэх, хүний эрх, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэхийн чухлыг төлөөлөгчид онцолж, энэ цагт тулгарч буй бэрхшээл сорилтыг НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмын дагуу, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассаблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж Засгийн газрынхаа байр суурийг илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлж, “Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг даргалсан бөгөөд Цаазаар авах ялыг  хориглох асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт мөн үндсэн илтгэгчээр оролцсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ Геополитикийн томхон өөрчлөлтүүдийн энэ цаг үед НҮБ-ын системийн байгууллагууд улс төр эдийн засгийн бодит байдалд нийцдэг байх учиртай. Тийм учир тус байгууллагын шинэчлэл, түүний дотор цаг нь хэдийнээ болсон Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүнчлэлийг өргөтгөх үйл явцыг түргэвчлэх шаардлагатай Тус зөвлөлийн ажлын арга барил НҮБ-ын гишүүдийн дийлэнхийг бүрдүүлдэг жижиг улсуудад чухал ач холбогдолтой. НҮБ-ын 70 гаруй гишүүн тухайлбал манай Монгол Улс Аюулгүйн Зөвлөлд сонгогдож байгаагүй жижиг улсууд байгааг цохон тэмдэглэсэнюм.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэлэлцэж байгаа асуудлуудад ийнхүү идэвхтэй оролцохын зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг өөрийн оронд байгуулах,  дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах НҮБ-ын мандаттай ажиллагаануудад идэвхтэй оролцож байгаад НҮБ-ын удирдлагаталархал илэрхийлж Монгол цэргийн баг, бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх чадвар, мэргэжлийн бэлтгэлээр үлгэр дуурайлал үзүүлж байдгийг бахархан тэмдэглэсэн билээ.

НҮБ-ын хүрээнд Монгол Улсын хагас зуун илүү жилийн туршид явуулж ирсэн тууштай үйл ажиллагааны үр дүнд тус улсын нэр хүнд, байр суурийг ихээхэн бэхэжсэн тул манай улс Европын Холбоотой Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орсон бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн2015 оны, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд байна.

НҮБ үүсч байгуулагдсаны 70 жилийн ой тохиох 2015 онд Монгол Улс НҮБ-ын Зэвсэг хураах бага хурал, ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг тэргүүлэх, ЕАБХАБ-ын Парламентын чуулган, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хурал, Интернэт эрх чөлөө” эвслийн гишүүн улсуудын сайд нарын хурлыг, 2016 онд Ази, Европын дээд хэмжээний XI уулзалтыг өөрийн оронд зохион байгуулах өндөр итгэлийг хүлээгээд байна.Давааны цаана даваа байдгийн нэгэн адил ололт амжилт бүхэн шинэ зорилт өөд уриалан дуудаж байна.

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ганболд, атташе Б.Ханбулга