ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ИРАН ДАХЬ МОНГОЛЧ ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Иран дахь Монгол судлалын ажлыг хариуцан хэрэгжүүлж байгаа Ираны ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судалгаа, боловсролын Төвөөр зочилж тус Төвийн захирал Ираны Гадаад хэргийн дэд сайд Хади Сулейманпур болон монголч эрдэмтэдтэй уулзав.

MPA_4621

Халуун дотно уур амьсгалд болсон уулзалтад Тегеран болон Занжан хотын Их сургуулийн монголч эрдэмтэн нар оролцож, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судалгаа, боловсролын Төв, эдгээр эрдэмтэн нартай хамтран хэрэгжүүлж буй Ил Хаант Улсын түүх, соёлтой шууд холбогдох түүхэн сурвалжуудын судалгааны ажлын талаар хэлэлцэж, Монголын их сургуульд перс хэлний тэнхим нээх, Ираны их сургуулиудад Монгол судлалын төв нээж, багш, оюутны солилцоог эрчимжүүлэх асуудлаар ярилцав.

MPA_4632

Түүнчилэн Ираны Тегераны Их сургууль болон Занжаны Их сургуульд Монгол судлалын төв нээх шийдвэр гаргасан тухайгаа ираны тал мэдэгдэв.