ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.02.29-2015.03.04

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСЫН БЕРНИЙ ИХ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 3 дугаар сарын 3-ны өдөр Швейцарийн Холбооны Улсын Берний Их Сургуульд зочилж тус сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн Шашны түүхийн институт дахь монгол судлалын үйл ажиллагаатай танилцлаа.

Л. ПҮРЭВСҮРЭН САЙДАД ШАТРЫН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА

Монголын шатрын холбоо, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд хүндэт өргөмжлөл гардуулав. Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр хэлэхдээ, “Шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд энэхүү шагналыг гардуулдаг. Гадаад хэргийн сайд  Л.Пүрэвсүрэнгийн шатрын спортыг дэлгэрүүлэх, шатарчдыг дэмжих болон олон улсын уралдаан тэмцээнийг хамтран зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү өргөмжлөлийг гардуулж байна” хэмээв.

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ХУРАЛ БОЛЛОО

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн мэдээллийн цагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнэнэ оны2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Женев хотноо болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцох, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний Зөвлөлийн анхдугаар хуралдаан, “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний Зөвлөлийн анхдугаар хуралдаан, ЮНЕСКО-гийн МҮК-ын хуралдаан болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ КОЛУМБИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛОВ

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 3 дугаар сарын 3-нд видео хэлбэрээр зохион байгуулав.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 31 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганы 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Өндөр түвшний уулзалтад оролцож үг хэлэв.

УЛААНБААТАРТ ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЭНЭ

Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витолд Вашчыковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ.