ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын тамгын газар АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын Ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурав.340335

            Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Сенатор Роберт Кэйси, Конгресс дэх Төлөөлөгчдийн Танхимын Монголын бүлгийн ахлагч Конгрессын гишүүн Жосеф Питтс, чуулгын зөвлөх Элчин сайд Николас Платт нар баяр хүргэж үг хэллээ.

            Энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болсон нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.