ОХУ-ЫН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ “РОСНЕФТЬ”ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИЙН ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД тэнцсэн иргэдэд

Газрын тосны компани “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн түнш дээд сургуулиудад  /М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургууль, Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургууль/ суралцах элсэлтийн шалгалтанд тэнцсэн иргэд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор дараах материалыг бүрдүүлж ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын 71 тоотод авчирч өгнө үү. Бүрдүүлэх материал:

  1. Дунд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар, дүнгийн хавсралт
  2. Иргэнийн үнэмлэх болон гадаад паспортын хуулбар. /хүчинтэй хугацаа 2 жилээс  дээш байх/
  3. Эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэгийн анкет
  4. ДОХ болон халдварт өвчингүй тухай магадлагаа
  5. 3х4 хэмжээтэй өнгөт зураг 6 ширхэг
  6. Орос хэл дээр бичсэн өөрийн тухай резюме.

Эдгээр материалуудыг орос хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байна.