АЛБАН ХААГЧИД 2015 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ТАЙЛАГНАСАН ТУХАЙ

2016.02.20

Гадаад хэргийн яамны (ГХЯ)-ны холбогдох эрх бүхий албан тушаалтан хүний нөөцийн асуудал хариуцсан атташе нар Гадаад хэргийн яамны 2015 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг 2015 оны ГХЯ-ны ТНБД-ын хүний нөөцтэй холбоотой гаргасан “Б” тушаалууд болон хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний тайлан зэрэгт нэг бүрчлэн тулгалт хийсний үндсэн дээр гаргав. Хүний нөөцийн жагсаалтыг албан тушаалын ангилал, зэрэг дэвээр гаргаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5-р тогтоолын нэмэлт, өөрчлөлтөөр нэмэгдэж хасагдах албан тушаалтнуудын ангилалтай тулган гаргасан болно. 2015 оны ХАСХОМ мэдүүлэх албан тушаалтны жагсаалтанд Төрийн захиргааны 23, төрийн тусгай 290 төрийн үйлчилгээний 1 албан тушаалтан ГХЯ болон Дипломат төлөөлөгчийн газруудад (ДТГ) ажиллаж буй нийт 313 албан тушаалтны нэрс албан тушаал, томилогдсон огноог мэдүүлэв.

Жагсаалтыг ГХЯ-ны ТЗУГ-ын захирлын албан тоот бичгээр АТГ-т хаяглан 2015 оны 1-р сарын 5 -ны өдөр хүргүүлсэн болно. Түүнчлэн өөр байгууллагаас ГХЯ болон ДТГ-т томилогдсон нийт 115 хүний ХАСУМ цахим бүртгэлийг цаг тухайд нь АТГ-ын мэргэжилтэн Дэлгэрнямд мэдээлэн шилжүүлэн авч, 35 гаруй хүний цахим бүртгэлийг ЭБАТ өөрөө нээв. Түүнчлэн чөлөөлөгдсөн болон халагдсан 50 гаруй хүний цахим бүртгэлийг хаав.

ХАСХОМ мэдүүлэх үүрэг бүхий нийт 313 албан хаагчийн 130 нь ГХЯ-д, 183 нь ДТГ-т ажиллаж байна. 2015 оны ХАСХОМ-ийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор бүрэн хүлээн авч баталгаажуулав. Хилийн чанад дахь ДТГ-уудаас ирүүлэх ХАСХОМ ГХЯ-ны төв аппаратын албан хаагчид мөн ДТГ-ын албан хаагчдыг ХАСХОМ ирүүлэх хугацааг 1-р сарын 31-ны өдөр багтаан ХАСХОМ мэдүүлэх албан захиаг нийт албан хаагч, ДТГ-уудад хүргүүлсэн болно.

ХАСХОМ-ийг цахимаар ирүүлсэн, цаасаар өгсөн, баталгаажсан зэргийг бүртгэх, хүлээлгэж өгсөн огноо болон хүлээлгэж өгснийг баталгаажуулах гарын үсэг зэргийг зуруулан бүртгэлийн хүснэгт хөтөлж үүнд ГХЯ-ны нийт 130 албан хаагчийн гарын үсгийг зуран хүлээж авч, ДТГ-ын нийт ажилтнуудын цахим болон цаасаар ирсэнийг тулгалт хийн бүртгэв.

ДТГ-уудын цагийн зөрөө, цахим сүлжээний системийн ялгаатай байдал, үүнээс үүдэлтэй холбоо барихад хүндрэл үүсэх, мэдүүлэг өгөхөд сүлжээ ажиллахгүй байх, хэвлэх боломжгүй байх, дипломат шуудан тэр бүр явахгүй байх зэрэг маш олон тооны хүндрэлүүдийг үл харгалзан нийт албан хаагчдын 2015 оны ХАСХОМ-ийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар бүрэн хүлээн авч баталгаажуулав. ЭБАТ дээрх үйл ажиллаганы хүрээнд 90 гаруй зөвлөгөөг олон улсын ярианы дуудлагаар, 30 гаруй зөвлөгөөг цахим шуудангаар өгөв.

ЭБАТ 2015 оны 9-р сарын 1-нд шинээр томилогдсонтой холбогдуулан, “ЭБАТ” цэсэнд   2015 оны 1 сарын 1-нээс шинээр албан тушаалд нэр дэвшигч нийт 110 гаруй хүний ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүртгэв. Түүнчлэн цаасаар ХАСХОМ-ээ мэдүүлэн ирүүлсэн албан хаагчийн бүртгэлийг оруулж байна. Мэдүүлэг гаргаагүй албан тушаалтан, давхар ажил эрхлэлтийн тайлан 2015 онд байхгүй тул мэдүүлээгүй болно.

Цаасаар биечлэн ирүүлсэн ХАСХОМ мэдүүлэгчийн маягтыг бөглөсөн байдал, хуудас бүрт гарын үсэг зурсан байдал, маягтын 2.7., арын хуудсанд гарын үсэг зуран баталгаажуулсан эсэх, орлогын мэдүүлэг, тооны орон үнэн зөв бөглөгдсөн эсэх, зээл, авлага, хөрөнгийн тоо хэмжээ бодитой, үнэн бөглөгдсөн эсэхийг газар дээр нь нягтлан, дутуу бөглөгдсөн ХАСХОМ-ийг буцааж, нөхөн бөглүүлсний үндсэн дээр гарын үсэг зуруулан хүлээн авч, баталгаажуулалт хийв.

ДТГ-уудаас ирүүлсэн ХАСХОМ дээр тухайн оны орлогыг мэдүүлсэн боловч цахим дээрээ хадгалаагүйгээс үүдэн мэдүүлэг дээр зарим хэсэг (орлого түлхүү) хоосон бөглөгдөх байдлууд олон давтагдав. Үүнийг цахимаар сканнердсан ХАСХОМ-оо ирүүлсэн боловч мэдүүлэг дээрээ орлогоо бөглөөгүй зарим албан хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд багтаан дахин гаргуулах, тэдгээр албан хаагчидтай удаа дараа цахим шуудангаар, шаардлагатай тохиолдолд олон улсын яриагаар холбогдон сануулж, нөхөн бөглүүлсэн болно.   Түүнчлэн 3 ажилтан томилогдсон огноогоо 2016.01.01 гэж тавьсанаар системд гарч ирэхгүй байсныг АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнуудад хэлж зөрчлийг арилгууланв. ГХЯ болон ДТГ-уудад салбар байгууллага нэгжийн эрх бүхий албан тушаалтан байхгүй бөгөөд ГХЯ-ны зарим харьяа нэгж болох Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Дипломат академи, Сургалт судалгааны төв, ЮНЕСКО-гийн үндэсний хорооны удирдлагуудтай ГХЯ-ны ЭБАТ өөрөө холбогдон ХАСХОМ-ийг нь хүлээн авч, баталгаажуулсан болно.   .

2015 оны ХАСХОМ-ийг мэдүүлэхтэй холбогдуулан ЭБАТ АТГ-ын Хяналт-шалгалт үнэлгээний хэлтэстэй хамтран Авлигын эсрэг хууль, тогтоомж, ХАСХОМ бөглөхтэй холбоотой сургалтыг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав. Сургалтыг АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар Ц.Баасандэлгэр зохион байгуулж явуулав. Сургалтанд ГХЯ-ны 50 гаруй албан хаагчид оролцож, 1 цаг 10 минут үргэлжилж, холбогдох асуултанд хариулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Түүнчлэн 2016 оны 1 сарын 11-нд ГХЯ, ДТГ-ын нийт албан хаагчдад явуулсан ХАСХОМ мэдүүлэх тухай албан захидалд Acrobat файл хэлбэрээр 32 хуудас “Мэдүүлэг гаргагч нарт зориулсан зөвлөмж”, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хамтаар хүргүүлсэн болно.

ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар ГХЯ болон ДТГ-уудийн албан хаагчдад нийт 3 албан захидлыг хүргүүлсэн болно

ХАСХОМ хуулийн хугацаанд мэдүүлэх тал дээр ГХЯ-ны удирдлага, тэр дундаа Төрийн нарийн бичгийн дарга болон ТЗУГ-ын захирлын зүгээс онцгой анхаарал тавин, ЭБАТ-ын ажлыг зохих хэмжээнд дэмжин зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн болно. ЭБАТ ХАСХОМ мэдүүлэх хугацаанд АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар П.Баасандэлгэр, Дэлгэрням нартай хамтран идэвхтэй ажиллаж зөвлөгөө авч, мэдээлэл солилцон, холбогдох ХАСХОМ-уудыг хугацаанд нь аваачиж өгсөн.

ХАСХОМ бүрдүүлэх хугацаанд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар комиссар Б.Баяртөгс, Л.Батбаяр нартай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ТЗУГ-ын захирал Т.Тэгшжаргал , ЭБАТ-тай 2-р сарын 1-ны өдөр уулзан авлигын эсрэг үйл ажиллагааны талаар санал солилцож, зөвлөмж авч ажиллав. Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний талаар АТГ-ын даргаас 1 зөвлөмж бүхий албан бичгийг хүлээн авч, зөвлөмжийн дагуу ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөг боловсруулан, ГХ-ийн сайдаар батлуулан ажиллаж байна.

Түүнчлэн дээрх хугацаанд ЭБАТ АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс зохион байгуулсан 2 удаагийн сургалтанд оролцсон.

ХАСХОМ-ийг цахимаар мэдүүлэх үйл ажиллагаа сүүлийн 3 жил хэрэгжин, албан хаагчдын ойлголт харьцангүй сайн болсон, хэрхэн мэдүүлэх талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон нь харагдаж байна.

2007 оноос (сүүлийн 7 жил) хойш нийт 50 гаруй хавтас ГХЯ-ны албан хаагчдын мэдүүлсэн ХАСХОМ одоо болтол ЭБАТ-д 2 шүүгээнд хадгалагддаг, дээрх мэдүүлгүүдийг хэрхэн хадгалах, архивлах журам, удирдамж тодорхойгүй байгаа зэрэг нь цаашид цаасан мэдүүлгийг хэрхэн хадгалах, архивт нууц хэлбэрээр хэрхэн шилжүүлэх зэрэг тал дээр нарийвчлан журамлаж нэг тийш нь болгох шаардлагатай байна.

ХАСХОМ-ийг жил бүр хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх, шинээр томилогдсон албан хаагчдад холбогдох хууль, тогтоомж, эрх, үүргийг таниулах зорилгоор ГХЯ-ны хэмжээнд жилд нийт 2 удаа (1 сард (өмнөх жилийн ХАСХОМ мэдүүлэхээс өмнө нийт албан хаагчдад), 9 сард (тухайн жилд ДТГ-т томилогдсон албан хаагчдад болон ДТГ-аас буцан ирсэн албан хаагчдыг оролцуулан нийт албан хаагчдад) АТГ-тай хамтарсан хуулийг таниулах болон ХАСХОМ-ийг мэдүүлэх сургалтыг зохион байгуулахаар Авлигын эсрэг үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.