Zurag 1Монгол Улсын Морин хуурын чуулга БНХАУ-ын Соёлын яам, Үндэсний их театраас хамтран зохион байгуулж буй “Дэлхийн хөгжмийн экспо-Азийн шилдэг хөгжим” цуврал тоглолтын хүрээнд 5 дугаар сарын 9-ний өдөр Хятадын Үндэсний их театрт тоглолт хийв. Энэхүү тоглолт нь дээрх цуврал тоглолтын 2016 оны анхны тоглолт, Морин хуурын чуулгын Хятадын Үндэсний их театрт хийсэн хоёр дахь бие даасан тоглолт болсноороо онцлог болов.Zurag 3

Уг тоглолтод зориулан зохион байгуулсан хүлээн авалтын үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар болон БНХАУ-ын Соёлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Се Зиньин нар үг хэлэв.Zurag 2