“МУЗЕЙ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

IMG_0913Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей ба аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр “Нээлттэй нийгэм форум” дээр зохион байгуулагдав. Энэхүү үйл ажиллагаа нь музей болон аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, музейн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Тус үйл ажиллагаанд нийслэл хотод байрлах улсын болон хувийн салбарын 18 музейн үйл ажиллагааг сурталчлахаас гадна ГХЯ, БСШУЯ, БОНХАЖЯ-наас музей болон аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл тавьж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.