E2016168БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 58 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн таван сурагч гурван багшийн хамт оролцлоо.

Энэ удаагийн уралдаанд 12 улсын өсвөрийн хийлчид хүрэлцэн ирж авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Жамбалбаярням гуравдугаар байрт, бусад ангилалд Б.Аялгуун, Э.Эмүжин, Ц.Маралгоо, Б.Анударь нар тусгай байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ.

            Манай улсын өсвөрийн хийлчдийн авьяас чадварыг уралдааныг зохион байгуулагчид өндөрөөр үнэлсэн бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагчдыг Чех Улсад зохион байгуулагдаж байгаа уралдаан, тэмцээнд оролцоход тус ЭСЯ-наас дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд багш, сурагчид талархал илэрхийллээ.