3r medeenii zuragТайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо хуралдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганы хүрээнд “Бүс, зам санаачилга: Тогтвортой хөгжилд хөтлөх коридор” сэдэвтэй арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний гол зорилго нь БНХАУ-ын “Бүс, зам” санаачилгын далайд гарцгүй, хөгжиж буй эдийн засагтай орнуудад үзүүлэх нөлөөллийн талаар судлаач, шинжээчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд оршсон болно.

Арга хэмжээг Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нээж, мөн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр “Бүс, зам” санаачилгын Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах ажлын талаар мэдээлэл хийв. Уг судалгааг Германы хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын дэмжлэгтэйгээр эхлүүлж байгаа юм.

Тус арга хэмжээнд олон улсын судлаач, шинжээчдээс гадна АНДЭЗНК-ын 72 дугаар чуулганд оролцож буй БНХАУ, ОХУ, Казахстан болон Төв Азийн зарим орны төлөөлөгчид оролцов.