ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.06.6-2016.06.10

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ШАМШАД АХТАР-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга (ГНБД) Шамшад Ахтарыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.

“МОНГОЛ УЛС“ ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт ГХЯ-нд боллоо.

Л. ПҮРЭВСҮРЭН САЙД МЬЯНМАР УЛСЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн урилгаар  6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төрийн байгууллагын ахлах албан тушаалтнууд манай улсад ирж, туршлага судалж байна.

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД НАРЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болох  Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцоно.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЭЭЛЖИТ “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-Т ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОРОЛЦЛОО

Энэ оны 6 дугаар сарын 5-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монголд Улсад хийсэн албан ёсны айлчлал, Японы Гадаад хэргийн сайдын урилгаар Л.Пүрэвсүрэн сайд 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал, 2016 оны 6 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболдын Япон Улсад хийсэн ажлын айлчлал болон Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын тухай сайд Л.Пүрэвсүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон Хамтарсан хорооны анхдугаар хурал 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Ингэснээр тус  хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэллээ.