ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.06.27-2016.07.01

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД УЛААНБААТАР ДАХЬ СОЁЛЫН АТТАШЕ НАРЫН КЛУБЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Монгол Улсын Гадаад хэргийн яамны санаачилгаар oлон улсад тогтсон дипломат практикийн дагуу Улаанбаатар дахь ДТГ-уудын соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтнуудын дунд “Соёлын атташе нарын клуб”-ыг байгуулж, эхний арга хэмжээгээ өнөөдөр 976 Уран зургийн галлерейд зохион байгуулж, нээлтээ хийв. Улаанбаатар дахь гадаад улсын 20 орчим ДТГ-уудын төлөөлөл оролцсон тус арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлэв.

МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

 Сайтад байршуулав.

“Мэдээллийн цаг” хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдаанд тус Ерөнхийлөгч Ислам Каримовын урилгаар оролцсон тухай сайд мэдээлэв.

Шуурхай мэдээ

БНТУ-ын Истанбул хотын Ататюрк олон улсын нисэх буудал дээр 2016 оны 6 дугаар сарын 28-нд орон нутгийн цагаар 20:00 цагийн үед террорист халдлага болж 36 хүн нас барж 147 хүн гэмтлээ. Террорист халдлагыг ISIS буюу Исламын улс бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Истанбул хотод 3500 орчим Монгол иргэн оршин суудаг бөгөөд одоогийн байдлаар дээрх халдлагад Монгол иргэд өртөөгүй гэсэн мэдээлэл байна.