28314921335_83880dc8ca_k

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагааны дараа хоёр хэлэлцүүлэг бүхий Нэгдсэн хуралдаан боллоо.

Эхний хэлэлцүүлэг нь “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж, АСЕМ-ын түнш орнуудын төрийн тэргүүн нар сүүлийн 20 жилийн улс төрийн хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл-нийгмийн солилцоо, хамтын ажиллагаагаа дүгнэж ярилцлаа.

Уулзалтад оролцогчид мөн АСЕМ-ын дараагийн арван жилийн төлөвлөгөө, төсөөллийн талаар санал солилцов.

Хоёрдугаар хэлэлцүүлэг нь “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр чуулж, Ази-Европын “зөөлөн” болон “хатуу” уялдаа холбоог хөгжүүлэхэд илүү төвлөрч ярилцсан юм. Эдгээр хоёр сэдэв бүхий хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг төгсгөлийн баримт бичгүүдэд тусган, батлах юм.

Нэгдсэн хуралдааны дараа төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулсан бөгөөд төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж үндэсний уламжлалт баяр “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхоно.