8 дугаар сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид 2 удаа дэлбэрэлт болж, 1 хүн амь үрэгдэн 30 гаруй хүн шархдсан хэрэг гарлаа. Мөн саяхан буюу 8 дугаар сарын 12-нд Тайландын Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг 4 мужид 9 удаа дэлбэрэлт болсны улмаас 4 хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн хэрэг гараад байсан юм.

Манай улсын иргэд дэлбэрэлт болсон мужуудад зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР