“АРДЧИЛСАН ШИЛЖИЛТЭЭС СУРАЛЦАХ НЬ” СЭДЭВТ АРДЧИЛЛЫН ФОРУМ ӨНДӨРЛӨЛӨӨ

IMG_3348

“Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдэвт Ардчиллын форум Улаанбаатар хотноо энэ 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 Хоёр өдрийн турш үргэлжилсэн Ардчиллын форумд нэр хүндтэй гадаад, дотоодын 100 гаруй гадаад дотоодын төлөөлөгчид оролцож, өөрсдийн орны ардчилалд шилжсэн туршлага, алдаа оноо, ололт амжилтаасаа хуваалцав.

Форумын үеэр оролцогчид Үндсэн хуулийг боловсруулах үйл явцаас олсон сургамж, ардчилалд шилжих явцад аюулгүй байдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, шилжилтийн төлөө улс төрийн удирдагчид болон иргэний хөдөлгөөн хооронд хэрхэн зөв уялдаа холбоогоо бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг хангах, олон улсын байгууллагуудын оролцоо, оруулах хувь нэмэр, дэмжлэгийн талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцлаа.

Ардчиллын форумыг хааж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ форумд идэвхтэй оролцож, ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа гадаад, дотоодын улс, төр, иргэний нийгэм, нэн ялангуяа залуучуудын төлөөлд талархал илэрхийлээд, ардчилалд MPA PHOTO 2016-3093эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ардчиллын форумд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лейсснэр нарыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар тодорхой санал солилцов.

Монгол Улс АСДҮОУХ-тай хамтран “Сонгууль ажиглагчдын олон улсын сургалтын төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулахаар ажиллаж байна. Тус төв нь сонгуулийн санал авах явцын ажиглагчдыг бэлтгэх, сургалт явуулах үндсэн зорилготой байх юм.

MPA PHOTO 2016-2934