ИЗРАИЛИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израиль Улсын Элчин сайд М.Вилнайг эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд М.Вилнайн зүгээс энэ жил Монгол, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын харилцааг хөгжүүлэх, түүний дотор батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв. Элчин сайдын зүгээс цаашид хоёр орны иргэд хоорондын харилцаа болон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг дурьдав.

Талууд мөн хоёр орны ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зэрэг хоёр талын харилцааны тулгамдсан асуудлаар санал солилцов.MPA PHOTO 2016-5064