ГХТА-ЫН БАРИМТЫН ДЭЭЖИС

CAFA-fondГадаад Харилцааны Төв Архив нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд холбогдох баримтыг төвлөрүүлэн хадгалдаг төрөлжсөн төв архив билээ.

Сан хөмрөгтөө 1890-2016 оны 50000 орчим цаасан суурьтай баримт, 12000 гаруй гэрэл зураг, 200-гаад тусгай төрлийн баримтуудыг архивын стандарт шаардлагын дагуу хадгалж байна.

Бид баримтаа цахим хэлбэрт шилжүүлэх, иргэд судлаачид, ажилтнуудад архивын цахим болон цаасан баримтаар үйлчлэх, үнэт ховор түүхийн баримтыг олон нийтэд сурталчлан хүргэх зорилтуудыг эрхэм болгон ажилладаг.

Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй түүхийн үнэт баримтыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах зорилгоор баримтынхаа дээжээс цувралаар хүргэх ажлаа ийнхүү эхэлж байна.