unnamed

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Улс төрийн бодлого хариуцсан Төрийн нарийн  бичгийн даргын орлогч Т.Шэннонтой Нью-Йорк хотноо уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын шинэ Засгийн газрын бодлогын талаар танилцуулж, хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар ярилцав.