unnamed-1

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НэгдсэнҮндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохүеэрээ 9 дүгээр сарын 22-ны өдөр Ардчилсан орнуудын хамтыннийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс тус нийгэмлэгийн гишүүн орнуудын Зөвлөлийг даргалагч орны хувьд өнгөрсөн 8 дугаар сард “Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдэвт Ардчиллын форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд, тус нийгэмлэгийн Ардчиллын боловсролын асуудлаарх Ажлын хэсгийг хамтран даргалагч улсын хувьд ардчиллын боловсролыг түгээх чиглэлээр гишүүн улсуудтай идэвхтэй хамтран ажиллахыг нотлов.

Хуралдааны үеэр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн гишүүнээр Аргентин улсыг элсүүлснийг албан ёсоор зарлав. Тус нийгэмлэгийг 2015-2017 онд АНУ даргалж байгаа бөгөөд ирэх 2017 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 9 дүгээр уулзалт Вашингтон хотноо болно.