ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.09.19-2016.09.23

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож,  олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 30 гаруй орны Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

“МОНГОЛ-ХОККАЙДОГИЙН БИЗНЕС ФОРУМ БОЛОВ

“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн санаачилгаар “Монгол-Хоккайдогийн бизнес форум” зохион байгуулагдав. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлэв. Түүнчлэн Дэд сайд Б.Батцэцэг “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ тэргүүтэй тус нийгэмлэгийн төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ОРЛОГЧ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны орлогч сайд Ким Хаг Дү тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзав.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн тэргүүн дэд сайд асан С.Кихара тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.