“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙ НИЙТИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛНЭ

Вена хотноо чуулж буй ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 60 дугаар чуулганы хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг тэмцэлд хүч чармайлтаа нэгтгэцгээе” сэдэвт хэлэлцүүлэгт тус Агентлагийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Батжаргал өөрийн орны тухай илтгэл тавьж оролцлоо. Энэхүү хэлэлцүүлэгт ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано хүрэлцэн ирж үг хэлсэн байна. Тэрээр Агентлагийн зүгээс болон хувиасаа энэхүү хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлон илэрхийлэв. ДЭМБ, ОУАЭА, НҮБ-ын Хүн амын хөгжлийн сан, Хүүхдийн сан, НҮБ Эмэгтэйчүүд зэрэг олон байгууллага хамтран “Умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх дэлхий нийтийн нэгдсэн хөтөлбөр” хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн эхний шатанд Монгол, Мьянмар, Киргиз, Мароко, Танзани, Боливи улсыг хамруулах юм.