mpa-photo-2016-0002

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Латиф Гандиловыг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр харилцааны асуудлаар тодорхой санал солилцсоноос гадна  далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, тус төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт Азербайжан Улсыг ойрын хугацаанд нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илэрхийлэв.

Мөн хоёр орны Гадаад харилцааны сайд нар харилцан айлчлах, айлчлалын үеэр хоёр талын хооронд байгуулах баримт бичгийн талаар санал солилцов.