ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД Э.БАРСАКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

mpa_9688

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсакийг 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Францын харилцаа тухайлбал, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, Монголд үйл ажиллагаа явуулж буй францын аж ахуйн нэгжүүд, Улаанбаатар дахь Франц сургууль, Франц хэл, соёлын “Алльянс Франсез” төвийн асуудлаар санал солилцов.