img_8949-2

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга 10 дугаар сарын 22-ны өдөр ИБУИНВУ-д бакалавр болон магистрын сургалгалтад хамрагдахаар ирсэн оюутан залуусыг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Чивнингийн тэтгэлгээр сурахаар ирсэн 13, улсын болон хувийн зардлаар сурч буй 17 оюутан болон Британи дахь Оюутны холбооны төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Н.Тулга Британид сурахаар ирж буй оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг дурдаад ЭСЯ-ны зүгээс оюутан залуусаа дэмжин бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг нотлон оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Энэхүү уулзалт нь оюутан залуус хоорондоо танилцаж, өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцах, санал бодлоо солилцох, зохион байгуулалтанд орох зэрэг ач холбогдолтой болов.