ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Назирмад Ализодаг хүлээн авч уулзаж, Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

%d1%82%d0%b0%d0%b6%d0%b8%d0%ba%d0%b8%d1%81%d1%82%d0%b0%d0%bd

Дэд сайд Тажикистан Улс Улаанбаатар хотноо Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах манай талын санаачилгыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв.

Тажикистаны Элчин сайд Н.Ализода хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын комиссыг хуралдуулж, иргэд хоорондын ялангуяа, бизнесийнхний харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөхөд анхаарах нь зүйтэй гэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ АЛЖИРЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд ноён Ахсен Бухелфаг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

%d0%b0%d0%bb%d0%b6%d0%b8%d1%80

Дэд  сайд ноён Ахсен Бухелфад Алжир Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барихаар ирсэнд баяр хүргэв. Мөн хоёр орон олон жилийн турш найрсаг сайн харилцаатай явж ирснийг дурдаж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улс Алжир Улсын арвин туршлага хуримтлуулсан уул уурхай, газрын тос, хөдөө аж ахуй, цөлжилттэй тэмцэх зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэн, эдгээр салбарт хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа холбоо тогтооход дэмжиж ажиллахын чухлыг онцлов.

Элчин сайд Ахсен Бухелфа Дэд сайдад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, Алжир Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хүчин зүтгэж ажиллана гэв.  Тэрбээр хоёр орны хооронд байгуулсан соёлын харилцааны хэлэлцээр, худалдааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, улмаар хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын Зөвлөлдөх уулзалт хийж байх саналтай байгаагаа мэдэгдэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Эстони Улсын Элчин сайд Мартен Коккийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

%d1%8d%d1%81%d1%82%d0%be%d0%bd%d0%b8

Бүгд Найрамдах Эстони Улсын Элчин сайд Мартен Кокк Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд идэвх, зүтгэл гарган ажиллахаа мэдэгдлээ.

Дэд сайд Б.Батцэцэг Эстони Улсыг цахим засаглалыг амжилттай хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэж, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ГРЕК УЛСЫН ЭЛЧИН САЙД ЛЕОНИДАС РОКАНАСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканасийг хүлээн авч уулзав.

%d0%b3%d1%80%d0%b5%d0%ba

Уулзалтын эхэнд Элчин сайд Леонидас Роканас Итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайдад гардуулж, Грек Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын тухай товч мэдээлэл өгөв.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Грекийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаар өргөжүүлэх талаар санал солилцож,  Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Карунасена Кодитуваккуг хүлээн авч уулзав.

%d1%88%d1%80%d0%b8-%d0%bb%d0%b0%d0%bd%d0%ba%d0%b0

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэг гол зорилт болохыг тэмдэглэж, энэ хүрээнд Шри Ланка Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн тэрээр хоёр орны эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт илүү идэвхтэй хамтран ажиллах нөөц бололцоо байгааг тэмдэглэн хэлэв.

Элчин сайд Карунасена Кодитувакку хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Элчин сайд хоёр орны хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хийх боломжтойг тэмдэглэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ МАЛЬТА УЛСЫН ЭЛЧИН САЙД ЖОН АКҮИЛИНАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Мальта Улсын Элчин сайд Жон Акүилинаг тус улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон, Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн  барихтай холбогдуулан хүлээн авч уулзав.

%d0%bc%d0%b0%d0%bb%d1%8c%d1%82%d0%b0

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг, Элчин сайд Жон Акүилина нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Жон Акүилина Мальта Улс сүүлийн жилүүдэд Ази тивийн улс оронд чиглэсэн бодлогоо эрчимжүүлж байгааг дурдаад тус улсын гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан эдийн засаг, бизнесийн таатай орчны талаар товч мэдээлэл өгөв.

Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Мальта Улстай шуудангийн марк, үнэт цаасны үйлдвэрлэлд хамтарч ажиллах сонирхолтой буйгаа дурдаад Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БРАЗИЛИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд ноён Маркос Карамүрү де Паиваг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

%d0%b1%d1%80%d0%b0%d0%b7%d0%b8%d0%bb

Дэд  сайд  Монгол, Бразил улсууд хоёр болон олон талт хамтын ажиллагааны чиглэлээр бие биеэ дэмжин хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж,  хамтын ажиллагаа зарим салбарт, тухайлбал,  хөдөө, аж ахуйн чиглэлээр урагштай явж байгааг онцлов. Мөн тус улсын Засгийн газар Монголын дипломатуудыг Дипломат Академидаа сургаж эхэлсэнд талархал илэрхийлэв.

Элчин сайд Маркос Карамуру дэ Пайва хоёр орны хамтын ажиллагааг боломжтой салбарт хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг Бразилд айлчуулах асуудлыг дэмжиж ажиллахаа нотлов.

Хоёр тал Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг цаг алдалгүй хийхээр санал нэгдэв.

Бразил Улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 онд болно.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ САУДЫН АРАБЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Саудын Арабын Вант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд ноён Турки Бин Мохамед Аль-Маади-г Итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

%d1%81%d0%b0%d1%83%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b0%d1%80%d0%b0%d0%b1

Дэд  сайд манай хоёр орон найрсаг сайн харилцаатай явж ирснийг тэмдэглэж, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт түлхүү хөгжүүлэхийн чухлыг онцлов. Тэрбээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дээд өндөр түвшинд төлөөлөгчид харилцан айлчлуулахын чухлыг дурдаж, Саудын Арабын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах урилгатайг нотлов.

Мөн Саудын Арабтай худалдаа, эдийн засгийн салбарт харилцаа хөгжүүлэх, Саудын хөгжлийн сан зэрэг сангуудтай холбоо тогтоож ажиллахыг  эрмэлзэж байгааг тэмдэглэж, Саудын Арабаас манай улсын уул уурхай, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахыг хүсэв.

Элчин сайд Турки Аль-Маади Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, хоёр орны ард түмэн, бизнес эрхлэгчид харилцан зорчиж, бие биеэ танин мэдэх боломжийг бүрдүүлж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр Саудын Араб Улс Монгол Улстай зарим салбарт, тухайлбал хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгааг тэмдэглээд, бизнес форум зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн хоёр тал Монголоос Саудын Арабт мах экспортлох, газрын тосны салбарт мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар санал солилцов.