САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ ГРЕК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЛЕОНИДАС РОКАНАСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ssss

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Леонидас Роканасийг  хүлээн авч уулзав.

Элчин сайд Леонидас Роканас Грек Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын тухай, мөн эдийн засгийн хямралыг даван туулахад Грекийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого зэрэг асуудлаар товч мэдээлэл өгөв. Талууд хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдааны салбарын хамтын ажиллагаагаар өргөжүүлэх талаар санал солилцов.

Сайд Ц.Мөнх-Оргил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайдад баяр хүргэж, Монгол, Грекийн харилцааг хоёр талт төдийгүй олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдыг анхаарч  ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.