img_56562

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Берлин хотноо болж өндөрлөлөө. Хоёр жил тутамд болдог уг хэлэлцээнд монголын талаас Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид, германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (ХЭЗХАХЯ)-ны Азийн газрын дарга хатагтай Гизела Хаммершмидт тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Төлөөлөгчдийг Холбооны ЭЗХАХЯ-ны парламентын Төрийн нарийн бичгийн дарга ноён Ханс Иоахим Фухтел Бундестагийн ордонд хүлээн авч уулзав.

Хэлэлцээний үеэр санал зөрүүтэй асуудал гараагүй бөгөөд германы тал нийт 46,85 сая еврог 2017-2018 онд монголын талд зээл, тусламжийн хэлбэрээр олгохоор болсон. Энэ нь 1991 оноос өнөөг хүртэлх хугацаанд хамгийн өндөр хэмжээний амлалт болж байгаа бөгөөд 46,85 сая еврогийн 28,95 сая евро нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл, 17,9 сая евро нь буцалтгүй тусламж юм.