УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Эрчим хүчний сайдын зөвлөх О.Батчулуун нар 10-р сарын 31-нээс 11-р сарын 12-ны хооронд Норвеги, Швед, Дани улсуудад ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд дараах уулзалтыг зохион байгуулан, харилцан санал солилцож, цаашид Скандинавын орнуудын хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр тодорхой санал тавьж, хамтарч ажиллахаар боллоо. Үүнд:

НОРВЕГИЙН ВАНТ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТАЛААР

1. Норвегийн Вант Улсын парламентын гишүүн Morten Johansen-тай уулзаж, парламент хоорондын харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

%d1%85%d1%85%d1%85%d1%85Мөн Монгол-Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2018 онд болох тул уг ойг угтаж парламент хоорондын харилцан айлчлал, арга хэмжээнүүд зохион байгуулахаар ярилцлаа. Энэ хүрээнд Норвеги Улсын Стортинг /парламент/-ын дарга Олемик Томмессенг, Угсаа залгамжлах Ханхүү Хаакон нар Монгол Улсад айлчлах, Улаанбаатар хотноо Норвегийн Алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэн гаргах, Монголын Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Осло хотод гаргах, сэргээгдэх эрчим хүч, нефть, байгалийн хий олборлох, усан замын тээврийн эрх зүйн зохицуулалт зэрэг чиглэлээр инженер техникийн ажилтнуудыг Норвегийн Засгийн газрын тэтгэлгээр сургах, цэцэрлэг болон бага дунд ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх зорилгоор харилцан багш нар илгээж туршлага солилцох, Арктикийн зөвлөлд Монгол Улс ажиглагчаар элсэх асуудалд дэмжлэг үзүүлэх, Норвеги-Монголын цаатаны холбоодын үйл ажиллагааг дэмжих, Хөвсгөл нуурын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалахад туслалцаа үзүүлэх талаар тодорхой хүсэлт тавьж, харилцан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

2. Айлчлалын үеэр Осло хотноо зохион байгуулагдсан Норвеги-Монголын найрамдлын нийгэмлэгийн бизнесийн уулзалтанд Элчин сайд З.Алтай, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцож Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын талаар мэдээлэл хийж хоёр орны цаашдын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцлага өрнүүллээ. Уулзалтанд Монгол-Норвегийн найрамдлын нийгэмлэгийн гишүүд, Норвегийн Гадаад хэргийн яамны ахлах мэрэгжилтэн Хеннинг Клостер болон Осло хотноо ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл оролцлоо.

%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85

ШВЕДИЙН ВАНТ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТАЛААР

Шведийн парламентын гишүүн, Нордикийн зөвлөлийн гишүүн Pure Niemi-тэй уулзаж хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, Швед Улсын парламентад Швед-Монголын парламентын бүлэг байгуулж парламент хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Шведийн уугуул иргэд самичуудын үндэсний холбоотой харилцаа тогтоох, Нордикийн орнуудад Монгол Улсыг сурталчилах үзэсгэлэн гаргах, Арктикийн зөвлөлд Монгол Улсыг ажиглагчаар элсүүлэх асуудалд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85%d1%85
Мөн уулзалтын үеэр Швед Улсад оршин суугаа 7000 гаруй иргэдэд эх хэлээ сурах, соёл олон нийтийн арга хэмжээ зохиоход зориулсан “соёлын төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

ДАНИЙН ВАНТ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТАЛААР

Данийн Вант Улсад 11-р сарын 9-11-ны өдрүүдэд айчлал хэрэгжүүлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Хатгал Хөвсгөл аймгийн Хатгал суманд төсөл хэрэгжүүлэгч Данийн төрийн бус байгууллагын төлөөлөгч болон Копенгагены Их сургуулийн профессор Kirsten S. Christoffersen-тэй уулзаж, Хөвсгөл нуурын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалахад туслалцаа үзүүлэх талаар санал солилцож, тус асуудлаар хоёр орны их сургууль хооронд хамтын ажиллагаа өрнүүлэх боломж байгаа, тусалж дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Мөн тус улсад суугаа Монгол Улсын өргөмжлөлт консул Хаслундтай уулзаж, Монгол-Данийн түүхэн холбоосын талаар дотно яриа өрнүүлэв. Түүний өвөг эцэг Хеннинг Хаслунд Кристенсен 1923 онд Данийн судалгаа шинжилгээний багийн хамт Монголд ирж одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр болон Эрдэнэбулган сумын нутаг Булган талд фермерийн аж ахуй байгуулж, мал аж ахуй, газар тариалан, ангийн үслэг эдлэлийн наймаа эрхэлж байжээ. Тэд нутгийн Монгол айлуудаас үхэр, адуу, хонь худалдан авч богинохон хугацаанд мал сүрэгтэй болж, Америк, Канадаас хүйтэн бүсийн хүнсний ногоо, тарианы үр авчирч тарьж, услалтын усан хүрдээр ногооны газраа усалж газар тариалан эрхэлдэг байсан байна. Мөн өвлийн цагт Хөвсгөлийн хөвч тайгын анчдаас хэрэм, үнэг, булга зэрэг үслэг арьсыг бараа таваараар арилжиж, түүнийгээ Их хүрээнд авчирч өрнөдийн пүүсүүдэд нийлүүлж фермерийн аж ахуйг амжилттай эрхэлж байжээ. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч 1930-аад оны сүүлээр тэд эх орондоо буцжээ. Даничууд ажиллаж амьдарч байсан Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумын нутгуудад Дани толгой болон бусад дурсгалын газрууд одоог хүртэл Дани нэрээр нэрлэгдсээр байна. Ноён Хаслунд Монголд ажиллаж амьдарч байсан тухайгаа бичсэн “Явна аа” гэдэг гайхалтай номоо 1932 онд хэвлүүлсэн нь хэдэн жилийн өмнө Монгол хэлээр орчуулагдсан бөгөөд өргөмжлөлт консулын аав, генерал Сөрэн Хаслунд-Кристенсен нь 2008-2013 онд Дани дахь Монгол Улсын Өргөмжлөлт консулаар ажиллаж байсан бол эдүгээ хүү Хаслунд нь өргөмжит консулаар ажиллаж удам дамжин Дани-Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаад УИХ-ын гишүүний зүгээс талархал илэрхийлэв.