Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн ТББ-уудын Форумтай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс иргэний, улс төрийн эрхийн хүрээнд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалтыг 12 дугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж байна.

mpa_2453

mpa_2443

НҮБ-ын гишүүн улс бүр хүний эрхийн төлөв байдлаа 4,5 жил тутам НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлж, хэлэлцүүлгийн үеэр бусад улсаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг авдаг. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа 2015 оны 5 дугаар сард хоёр дахь удаа хэлэлцүүлсэн билээ.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед 64 улсаас нийт 164 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх үүрэг амлалт аваад байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалтад зөвлөмжийг хэрэгжүүлэх Засгийн газрын Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийн гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, холбогдох яамд, агентлаг, Хүний эрхийн ТББ-уудын Форумын гишүүд нийт 60 орчим хүн оролцож байна.

mpa_2430
Зөвлөлдөх уулзалтын үеэр Засгийн газрын Ерөнхий төлөвлөгөө, хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг танилцуулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яамд, хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоо, хяналт, иргэний нийгмийн байгууллагын тодорхой зөвлөмжийн хүрээнд хийсэн дүн шинжилгээ, хүлээгдэж буй үр дүнгийн талаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа хэлэлцэж байна.