Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Ж.Сүхээг Астана хотноо байрладаг Олон улсын Түрэг судлалын Академийн Мөнгөн медалиар шагнав. Шагналыг 12 дугаар сарын 20-ны өдөр уг Академийн байранд Академийн Ерөнхийлөгч ноён Дархан Кыдырали гардуулав.

pic-shagnal

Медаль гардуулах ёслолд ЭСЯ-ны дипломат ажилтнууд, уг академийн удирдлага, эрдэмтэд судлаачид оролцов. Энэ үеэр ноён Дархан Кыдырали хэлэхдээ Олон улсын Түрэг судлалын Академи нь сүүлийн хоёр жилд Монгол Улсын ШУА-тай нягт хамтарч ажиллаж, тодорхой төсөл хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, цаашид ч Монгол Улстай энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа гүнгийрүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Ж.Сүхээ хариу талархал илэрхийлж товч үг хэлэв.