МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яамд хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болов. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэх хүрээнд Монгол, Энэтхэгийн улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээнүүд, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар талууд санал солилцов.

_mpa6437

_mpa6441

Түүнчлэн 2015 онд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн манай улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохирсон 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эдийн засгийн өндөр үр ашигтай салбарт авч ашиглах, цаашид хоёр орны батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хоёр тал дэлгэрэнгүй ярилцав. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Энэтхэг Улсын ГХЯ-ны Зүүн Азийн газрын захирал П.Рават-ыг хүлээн авч уулзав.