ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД С.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дээрх ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нарын баярын захидлуудыг солилцов.

Мөн Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн үндсийг бэхжүүлэх, тухайлбал беларусийн талаас манай оронд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний айлчлал, хоёр талын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаан болон Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг Минск хотноо зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож ярилцав.