ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.01.02-2017.01.06

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг 1 дүгээр сарын 4-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Cайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчид саяхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд М.Такаокад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНКУ-ЫН ЭЛЧИН САЙД РАУЛ ДЕЛГАДО КОНСЕПСИОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 1 дүгээр сарын 6-нд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг Итгэмжлэх Жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд Раул Делгадод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНКУ-д хийсэн албан ёсны айлчлал чухал түлхэц болсныг тэмдэглэв.