ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН РОСНЕФТЬ КОМПАНИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Оросын Холбооны Улсын М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад суралцах 10 оюутныг шалгаруулж, ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлгээр суралцуулна.

Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага

  1. М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 3 оюутан,

 

  1. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцаа,  эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрхзүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрхзүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 7 оюутан.суралцуулна.

 

Эдгээр сургуульд суралцахаар шалгарсан оюутнууд араб, испани, болгар, чех, вьетнам, польш, франц хэлний аль нэгийг сонгон, мөн англи хэлийг сурах үүрэг хүлээнэ.

Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй  төгссөн;
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа;

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:
  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.
  1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид, төгсөгчид:
  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн албан бичиг;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт. 
  1. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
  • Цахим өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;

Бүртгэл

2017 оны 3 дугаар сарын 16-наас 3 сарын 23-ний өдрийн 23 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015431 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (ОХУ, Роснефтийн тэтгэлэг)  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

  1. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд

 

  • Орос хэл – дүрэм, орчуулга, сонсгол, эссэ (бүх бүртгүүлэгч)
  • Нийгмийн тухай мэдлэг – тест (орос хэлний шалгалтад тэнцсэн тохиолдолд)
  • Ярилцлага (нийгмийн тухай мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд)

 

  1. М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд

 

  • Орос хэл – дүрэм, орчуулга, сонсгол, эссэ (бүх бүртгүүлэгч)
  • Хими, Математик (инженерийн чиглэлээр суралцахаар бүртгүүлэгч, орос хэлний шалгалтад тэнцсэн тохиолдолд)
  • Ярилцлага (хими, математикийн шалгалтад тэнцсэн тохиолдолд)

Шалгалтын тов, газрыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Гадаад харилцааны яамны цахим хуудсаар бүртгэлийн дараа жич мэдээлнэ.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 266428, Гадаад харилцааны яамны +51 263159 утсаар авч болно.