Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсад айлчилж буй Британийн Парламентын гишүүн, Гадаад худалдааны яамны Санхүү, боловсрол, автомашин, технологийн салбар хариуцсан сайд Марк Гарниерийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол-Британийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж болон бусад асуудлаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд Гадаад худалдааны яамны Санхүү, боловсрол, автомашин, технологийн салбар хариуцсан сайд М. Гарниер Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагатай уулзсан бөгөөд Монголын Хөрөнгийн бирж, “Эрдэнэс МГЛ”, “Улаанбаатар БҮК” зэрэг компанид зочилж, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцав.