ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.03.20-2017.03.24

КАНАДЫН КЕБЕК МУЖИД МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭГДЛЭЭ

Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслол  Монреал хотноо 2017 оны 3 дугаар сарын 21-нд болов. Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг бөгөөд Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв,  Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байна.

МОНГОЛ УЛС САЙН ДУРЫН ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛАВ

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 61 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдвээр сайн дурын илтгэлээ танилцуулав.