ЭЛЧИН САЙД Л.БАТТУЛГА БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НУРСУЛТАН НАЗАРБАЕВТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт 4 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллахаа илэрхийлэв.