ОСАКАГИЙН ОЛОН УЛСЫН ТАНХИМЫН ХӨГЖМИЙН 9-Р ФЕСТИВАЛЬД МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН ХӨГЖИМЧИД ОРОЛЦОНО

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын элч Н.Сатогийн урилгаар Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Н.Хоролсүрэн нарын таван хөгжимчин Осакагийн олон улсын танхимын хөгжмийн 9 дүгээр фестивальд оролцохоор Осака хотод хүрэлцэн ирээд байна.

Соёлын элч Н.Сато нь олон жил монголын хөгжмийн салбарыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд 2016 онд гурав дахь удаагаа Улсын Филармоны Морин хуурын чуулгын аялан тоглолтыг Японы Фүкүшима, Киото, Шига, Нара, Хирошима, Ямагүчи, Тоттори муж, Токио хотод зохион байгуулсан.

Морин хуурын чуулгын хөгжимчдийн тоглолт 5 дугаар сарын 18-нд Осака хотод болно.