ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.05.08-2017.05.12

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ, БНСВУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ДАНГ ТХИ НГОК ТХИНЬ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, батлан хамгаалах, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын  харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны хэлэлцээ хийв.

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТЫН БНХАУ ДАХЬ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсролын салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны салбарын харилцаааг өргөжүүлэхэд хамтарч ажиллахаа тэмдэглэв.