Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ын ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Латыпов Н.М тэргүүтэй Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийг 2017 оны 5 дугаар сарын 22-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр орны иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан хоёр талын хилийн боомтын нэвтрэх үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа Алтанбулаг-Хиагтын хилээр иргэдийг чирэгдэлгүй, шуурхай нэвтрүүлэх талаар хамтарч ажиллах асуудлыг хөндөж ярив.