Гадаад харилцааны яам Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран “Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэл хүргэх систем, түүний ач холбогдол” сэдэвт семинарыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Монгол Улс ДХБ-ын гишүүн орны хувьд гадаад худалдааны үйл ажиллагаанд нөлөөлөхүйц хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах,  тухайлбал шинээр хууль, дүрэм, Засгийн газрын тогтоол, шийдвэр, журам, батлах, стандарт тогтоох тохиолдолд  ДХБ-д урьдчилан мэдээлэх үүрэгтэй байдаг.

Семинарын үеэр төслийн удирдагч Д.П.Хэнк, зөвлөх Дж.Молак нар ДХБ-ын хэлэлцээрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх цахим шинэ систем, түүний бүтэц, ач холбогдол болон үндэсний лавлагааны төв (ГХЯ)-ийн эрх үүргийн талаар танилцуулга хийж, санал солилцов.

Энэ удаагийн арга хэмжээнд ГХЯ, ХЗЯ, БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ЭХЯ, ГЕГ, МХЕГ, СХЗГ, МЭҮГ, МҮХАҮТ зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцов.